ОЛОН УЛСЫН АРХИВЫН СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ЗОХИОГДОНО
Пүрэв, 2010 оны 03 сарын 11
     2010 оны 6 дугаар сарын  1-нээс 6-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод Олон улсын архивын соёлын үзэсгэлэн зохиогдоно. Олон улсын архивын соёлын  үзэсгэлэн нь Дэлхийн үнэт баримтуудыг олон нийтэд дэлгэн харуулах, Олон нийтийн дунд баримт хадгалалтын үнэ цэнийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор дэлхийн архивын өв, дэлхийн архивууд, архивын ертөнц, Солонгосын архивын уламжлал гэсэн 4 сэдвээр явагдана. Уг үзэсгэлэнд АЕГ-аас Монголын түүх, уламжлалыг сурталчилан оролцох зорилгоор оролцохоор бэлтгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг АЕГ-ын мэргэжилтэн Г.Буянхишигээс авна уу. Утас: 264846