| Цаасны хадгалалт, сэргээн засварлалт сэдвээр практик сургалт явагдлаа |
| Лхагва, 2010 оны 03 сарын 03 | |
2010 оны 03 дугаар сарын 01-02 нд Үндэсний төв архивын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв дээр “Цаасны хадгалалт, сэргээн засварлалт” сэдвээр практикийн сургалт явагдсан бөгөөд үүнд Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Соёлын өвийн төв, Гандан тэгчэнлин хийдийн холбогдох ажилтан, сэлбэн засагчид оролцов. Уг сургалтыг олон улсын цаасны шинжээч, мэргэжилтэн Антонио Мирабели удирдан явуулсан ба ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос зохион байгуулсан юм.
|