| Архивын Ерөнхий Газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ |
| Ням, 07 Үхэр сарын 2010 | |
|
Архивын Ерөнхий Газрын удирдлага нь тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа байнга холбоотой ажиллаж, тусалж дэмжиж байдаг. Улмаар сар шинийн болон ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор 2010 оны 02 сарын 05-нд ахмадуудаа хүлээн авлаа. Энэ арга хэмжээнд 40 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тус газрын удирдлагууд буурлуудтайгаа зоог барин гарын бэлэг өргөн барив. Мөн 2010 онд 80 насны сүүдэр тохиож байгаа Ц.Дүүдээ, Ч.Жавзмаа, Ц.Гайтав нарын ахмаддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүүг өргөн барьж хүндэтгэл үзүүлэв. Энэ салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан Э.Ичинхорлоо, Д.Гүнчин, Р.Цэндхүү, Ө.Баяраа, Г.Оюунчимэг нарын 20 хүнийг Архивын Ерөнхий Газрын даргын тушаалаар “Тэргүүний архивч” цол тэмдгээр шагналаа. Эх түүхийн манаанд эгнэгт нэгэн сэтгэлээр зүтгэж, өв соёлын өрлөг дархад болсон нийт ахмад буурлууд Та бүхэндээ ирж буй “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилдээ аз жаргал, эрүүл энх, урт удаан насалж, инээд баясал, элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөе. ![]() |