Mon04242017

Back Онлайн үзэсгэлэн Булган аймгийн архивын тасгийн сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Булган аймгийн архивын тасгийн сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

  • PDF

1. Орхон сумын 1991 оны “Улсын аварга малчин” Д.Авирмэд. “Хангай” үүлдрийн хонь бий болгоход идэвхитэй оролцогчдийн нэг юм.

2. 1979 онд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Y их хуралд Булган аймгаас сонгогдсон төлөөлөгчид.

3. 1979 он Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн баярын хуралд аймгийн Нэгдлийн зөвлөлийн дарга Н.Отгон аймгийн Соёлын ордонд илтгэл тавьж байгаа нь.

4. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга М.Даш, аймгийн намын хорооны I дүгээр нарийн бичгийн дарга Ц.Содномжамц нар Ингэттолгой САА-н “Улсын аварга малчин” Ч.Ойдовын ажилтай танилцсан нь.

5. Булган аймгийн анхны дарга Цэмбэл овогтой Дорж /1938-1939 онд/

6. Булган аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн YIII баазын Дарамжав ахлагчтай Социалист хөдөлмөрийн төлөө болон Саятан бригадын хамт олон. 1973 он Дарамжав яриа хийж байгаа нь./Зүүн гараас өвөр эгнээнд: Жимээ, С.Василь, Дашдаваг. Арын эгнээд Даваасүрэн, Батсүх, Жанлав, Дэмбэрэл Ц.Хуушаан нар/

7. Авто тээврийн 60 жилийн ойг 1985 оны 7-р сард Булган хотод тэмдэглэх үед зохиогдсон тээврийн хэрэгслийн цувааны хэсэг цэнгэлдэх хүрээлэнд.

8. 1959 онд явагдсан орон нутгийн засаг захиргааны 4 дэх удаагийн сонгуулиар сонгогдсон аймгийн хөдөлмөрчдийн депутатууд.

9. МХЗЭ-ийн 60 жилийн ойг Булган хотод тэмдэглэх үед ахмад ажилтнууд сурагчдад пионерийн галстук, тэмдэг зүүж өгч байгаа нь.

10. Баруун замын штаб музей /1921 онд Баруун замын тусгай ангийн штаб байрлаж байсан. 1972 оноос музей болгосон/.

11. Дашинчилэн суманд байх “Цогт хун тайжийн бичигт хөшөө”.

12. Рашаант сумын Хөгнө хан ууланд байрлах “Залуу хийд”.

13. Дашинчилэн суманд байх “Цогтийн цагаан балгас”.

14. Могод сумын нутагт байх “Их асгатын хөшөөний” ар талын бичээс.

15. Баян-Агт сумын шивээт улаан цогцолборын дурсгалын “Чулуун Арслан”.

16. Булган суманд байрлах “Диваажин” сүмийн зураг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 00:03

Add comment

Security code
Refresh