Thu10232014

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын 2013 оны хичээлийн хуваарь батлагдан гарлаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын 2013 оны хичээлийн хуваарь батлагдан гарлаа

"Архив,албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй" сэдэвт анхан шатны сургалт 2013 оны 1 дүгээр сарын 7- 30-ны өдрүүдэд явагдаж, суралцагсадад төрийн албан хэрэг хөтлөлт,архивын онол арга зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн технологийн талаар системтэй мэдлэг олгож, мэргэжлийн үнэмлэх олголоо. 2 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд "Албан хэрэг хөтлөлтийн менежмент" сэдэвт мэргэшүүлэх сургалт явагдаж 40 хүн хамрагдсан, одоо  "Төрийн албан хэрэг хөтлөлт"  сэдэвт захиалгат сургалт  явагдаж байна. Архивын ерөнхий газраас  баталсан 2013 оны  сургалтын хөтөлбөрийн  дагуу энэ онд "Архив,албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй"  анхан шатны сургалт  6 удаа, мэргэшүүлэх сургалт 18 удаа, захиалгат сургалт 7 удаа  явагдна. Захиалгаа өгсөн  нийт архив,бичиг хэргийн ажилтнуудын  сургалтын хуваарийг нэгтгэн гаргасны дараа захиалагч байгууллагуудад хүргүүлнэ.

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 322160 утсаар лавлана уу..

 

 

Add comment

Security code
Refresh