Thu03232017

Үйл явдлын тойм

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back Хан уулыг тахих тухай манж баримт

Хан уулыг тахих тухай манж баримт

  • PDF

Боол Сан бид хичээнгүйлэн айлтгах нь, Зарлигийг гуйх учир, Байцааваас Хүрээний өмнө нэг Хан уул буй. Энэ уул маш том. Халхын дөрвөн аймгийн чуулган нийлэхэд цөм энэ уулыг зааж энд ирж чуулган нийлэх бөгөөд Жибзундамба хутагтын доодох олон лам шавь нар цөм энд суумуй.
Эндхийн уламжилсан үг, Угаас Чингис хаан энд амьдарсан тул тийнхүү Хан уул хэмээн нэрлэсэн хэмээмүй. Олон Халхын ван гүн засаг, хутагт шавь нар цөм энэ уулыг гайхамшигтай хэмээн өмнөх үеийн хөгшин Хутагтын мөн тахиж ирсэн өдий болтол эндэхийн олон ард ууланд бүхий гөрөөг аймшиггүйгээр гөрөөчлөн явахгүй, модыг мөн аймшиггүйгээр хөдөлгөхгүй.
Боол Санзайдорж лам нар жил бүр тахиж ирсэн бөгөөд чуулган нийлж ирсэн ван, гүн засаг нар мөн тус тус тахимуй.Боолчуудын  санаанд Эзэн хэрэв доод газраас хүж бүгд торгыг илгээж жил бүр албанаар тахиваас нэн олон ардад тус бүхий мэт.Үүнийг үгийн ялдамд олон ван, гүн засаг, лам нар дурьдан хэлэлцвээс тэд цөм үнэн. Ийнхүү боол бид Богд эзний мохошгүй буян ерөөлийг хүлээвээс болмуй хэмээн баярлан хэлэлцмүй.
Байцааваас Мөсүүр даваа, Гэдэн уул, Алтай уул жил бүр цөм албанаар тахих буй.Энэ Хан уул дөрвөн аймгийн халх хутагт шавь нар цөм маш гайхамшигтай хэмээн хичээнгүйлэх уул тул мөн Мөсүүр давааны зэрэг уулын адил жил бүр албанаар тахиулна уу?
Зарлиг гуйсан ёсоор явуулваас жил бүрийн хавар намрын хоёр улиралд доодсоос хүж бүгд торгыг боолуудад хүргэн энд үхэр хонь зэрэг зүйлийг бэлтгэж боолчуудын бие тэдгээрийг авч жил бүр хоёр удаа тахисугай. Үүний тул хичээнгүйлэн айлтгаж Зарлигийг гуймуй.

Тэнгэрийг Тэтгэсний 43-р оны 9 сарын 17
ҮТА-ын сан хөмрөгт бий


Гадаад мужийг засах жургааны бичиг. Хүрээнд суусан сайд нарт илгээв.
Дотоод яамнаас хуулан гаргав.Тэнгэрийг Тэтгэсний 43-р оны 9 сарын 25-нд Зарлиг буулгасан нь, Санзайдорж нарын газраас, Хүрээний өмнө нэг Хан уул буй.Халхын дөрвөн аймгийн ван, гүн засаг, хутагт шавь нар цөм энэ уулыг гайхамшигтай хэмээн хүчээнгүйлмүй. Олвоос Мөсүүр давааг тахих хууль ёсоор дотоодоос хүж бүгд торгыг хүргэж тахихыг гуйн айлтгаваа.
Даруй Санзайдоржийн айлтгасан ёсоор харъяат жургаанд тушааж жил бүрийн хавар намар хоёр улиралд хүж бүгд торгыг илгээж Санзайдорж нарт тушааж  хэрэглэвээс зохих эд зүйлийг тэнд бэлтгүүлж ван, гүн засаг нарыг авч тахисугай хэмээснийг хичээнгүйлэн дагаж хуулж жургаанд хүргэжээ.Ийнхүү тул үүнийг Ёслолын жургаанд явуулж Зарлигийн дотоод хэргийг байцааж үзэж дагаж шийтгүүлснээс гадна мөнхүү айл жургаан, Хүрээнд суугаа сайд нарт мэдтүгэй хэмээн явуулсугай хэмээмүй. Үүний тул илгээв.

Тэнгэрийг Тэтгэсний 43-р оны 9 сарын 29
ҮТА-ын сан хөмрөгт бий

Цахим сангийн төв

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 6-р сарын 07, Пүрэв гариг, 15:43

Add comment

Security code
Refresh