Sat10252014

Үйл явдлын тойм

ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨР

ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨР

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг ЮНЕСКО 1992 онд анх ...

Говь-Алтай аймгийн Архивын тасаг шинэ байранд орлоо.

Говь-Алтай аймгийн Архивын тасаг нь 1954 онд  түүх...

“Архивын тухай” хуулийн төслийг боловсруулж дууслаа

Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 03 сарын 15...

Back Үзэмчин

Үзэмчин

  • PDF

Үзэмчин бол Монгол угсаатан. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг “үзэмтэй” газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу “үзмэрч, төлөгч” байснаас ийм нэр олсон гэх ба “үзүүртэй, хурц шулуун” гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг.
Түүхчдийн судалснаар Үзэмчин нар нь Батмөнх Даян (1464-1543) хааны харъяат “зургаан түмэн” буюу “зургаан их улс”-ын зүүн гурван түмний бүрэлдэхүүнд багтаж байсан байна. Үзэмчин нарын угсаа гарлын хувьд чухам хэн бэ? гэсэн асуудал өнөө хир тодорхойгүй боловч эд, оюун соёлын нэлээд зүйлийн хувьд Ойрад Монголтой угсаа соёлын хувьд арай ойр дөт болох нь ажиглагддаг.
XYI зууны дунд үе хүртэл Ойрад Монголчуудтай айл хөршийн ёсоор нутаглаж байгаад, баруун түмний зонхилогч Алтан (1507-1582) ханы газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий бодлогоос ихээхэн хохирол үзэх болсон зүүн түмний захирагч нар гол түмэн болох Чахар (Цахар)-ыг авч Хангайгаас говийг гатлан Шар мөрний хойгуур Шанага боомтоос баруун Молташ хаалганаас зүүн тийш шинэ газар орныг эзлэн суух болсон. Энэ их нүүдэлд Үзэмчин нар оролцож улмаар өнөөгийн нутагтаа аж төрөх болжээ.
Харин түүхийн баттай сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу хааны 16-р ач Төрболод (Батмөнх даян, Мандухай Цэцэн хатан нарын хүү)-ын хүү Боди-Алаг (1504-1547) хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэмшлийг “үзэмчин” гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хувааж, баруун гарыг “Их”, зүүн гарыг “Бага”  үзэмчин болгожээ. XVI-XYII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харъалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.
Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг хэсэг нь БНМАУ-д  нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ.
Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг  байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд  Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харьяалагдах болсон байна.  Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ.  Нийт 2000 оны хүн амын тооллогоор 2386 үзэмчин нар бүртгэгдсэн байна.
Үзэмчин нар нь цагаан идээний хувьд тараг бүрдэггүй байсан. Шашин шүтлэгийн хувьд сүлд шүтдэг байснаараа онцлогтой ба дээлийн нударгыг “туухай” эсвэл “туруу” гэнэ. Жанжаар гэдэг нь халхын хантааз адил дээлэн дээр давхарлан өмсдөг өмсгөл. Цувыг “хэвнэг” гэнэ. Бусад ястнаас онцгой өөр зүйл нь хөлийн өвдөг хамгаалсан гутлын түрүү ороосон “туушуу” хэмээх халхавч хэрглэдэг. Өвлийн малгайн орой нь 6 хошуу хөл угалз бүхий чимэгтэй, зангидсан товчтой, улаан цацагтай байв.
Үзэмчин нарыг үүсэл гарлын хувьд газар ус, мод ургамал, байгалийн зан үйл, төсөөлөл багагүй уламжлагдаж иржээ. Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны “хөдөө сүлд” байгаад, 1945 онд ноён Дорж тэргүүтэй хэсэг бүлэг айл Монголд дагаар нүүн ирэхдээ авчирсан юм. Энэ сүлдийг “Чингисийн Алтан Дөрөө” гэх ба задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэсэн яриа нийтэд түгсэн учир гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ. Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг.
Сүлдийг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залдаг байв. Үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.

ҮТА-ын Цахим сангийн төв

Add comment

Security code
Refresh