Wed07262017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын сан хөмрөг

Кино, гэрэл зураг, дуу дүрсний сан хөмрөг

Баримтын тоо хэмжээ: 1938-2002 оны 1009 нэрийн 9855 хн баримтат кино, 1936-2000 оны 22 нэрийн 6925 х.н уран сайхны кино, 1947-2005 оны 990 нэрийн 4481 х.н кино мэдээ сэтгүүл, 1961-1995 оны уран сайхны киноны олон улсын фонограмм, 1992-2005 оны 44 нэрийн 597 хн хувийн гаралтай уран сайхны кино, 1920-2007 оны гэрэл зургийн цомог 342 хн, 1920-2007 оны 56832 гэрэл зураг, Монголын радиогийн алтан фондоос түүвэрлэн авсан 1968-1989 оны 503 хн буюу 5030000 метр дуу авиа бичлэгийн соронзон хальс зэрэг баримт хадгалагдаж байна.
Хөмрөг үүсгэгч байгууллага:
1.    Улсын Их Хурал
2.    Архивын Ерөнхий Газар
3.    МонЦаМэ агентлаг
4.    Монгол кино нэгтгэл
5.    Урлагийн ажилтны холбоо
Баримтын онцлог: Улс орны  түүх, соёлын амьд түүхийг шингээсэн   хальс болоод диск, хуурцаг зэрэг тусгай төрлийн баримт хадгалагдаж байна.
Баримтын агуулга: Эх орны  түүхэн хөгжил, байгалийн  үзэсгэлэн,  хувь хүний уран бүтээл, үйл амьдрал, ховор ан амьтан зэрэг бүхий л үйл явцыг бодит байдлаар нь   уран сайхны аргаар болон баримтан дээр түшиглэн дүрслэн харуулсан байдаг.