Sat01202018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Архивын ерөнхий газар КОЙКА-тай Гадаад харилцааны төв архивт "Цахим мэдээллийн сан" төсөл хэрэгжүүлэх уулзалт хийлээ

Архивын ерөнхий газар КОЙКА-тай Гадаад харилцааны төв архивт "Цахим мэдээллийн сан" төсөл хэрэгжүүлэх уулзалт хийлээ

Өнөөдөр 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, Цахим сангийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул, Захиргааны удирдлагын газрын гадаад харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Дарьсүрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд, мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар КОЙКА-гийн Солонгос дах төвийн Нийгмийн хөгжлийн албаны менежер Ким Жон-Хүн, Монгол дах төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун Ван, БНСУ-ын Бүс нутгийн мэдээллийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Глобал хамтын ажиллагааны газрын дарга Кан Сан-Бэйг, БНСУ-ын Макапу компанийн гадаад улсад хэрэгжих төсөл бизнес хариуцсан албаны дарга И Чоль-хи нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба МУ-ын төр, засгаас архивын талаар баримталж буй бодлого, АЕГ-ын үйл ажиллагаа, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн явц, Гадаад харилцааны төв архивын “Цахим мэдээллийн сан” төсөл хэрэгжүүлэхэд КОЙКА-гийн туслалцаа, хамтын ажиллагаа нэн чухал байгаа талаар онцлон танилцуулав.

Энэхүү уулзалт нь хоёр орны архивын салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлхэд хувь нэмэр болж улмаар шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах үндэс суурь боллоо хэмээн хоёр талын удирдлагууд онцлов.

Add comment

Security code
Refresh