Sat01202018

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ГАРЛАА

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 ...

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүх...

МЭДЭЭ

МЭДЭЭ

2017.12.28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 д...

Д.Хоролдамба: Архив гэдэг төр түмний ой санамж юм

Д.Хоролдамба: Архив гэдэг төр түмний ой санамж юм

Д.НАДМИД

Архивын Ерөнхий Газрын дарга, доктор Д. Хоролдам...

ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back ИХ ШАВИЙН ЭРДЭНЭШАНЗДОВЫН ЯАМ

ИХ ШАВИЙН ЭРДЭНЭШАНЗДОВЫН ЯАМ

  • PDF

Хамба номун хан дэд хамба Эрдэнэшанзудба ла лам нарын бичиг, тушаан зарлах учир:

Нодлин жил өвлийн сүүлд сард дотоод яамнаас тушаан хүрч ирсэн бичиг дор тушаан  явуулах учир, Олноо аргөгдсөний тэргүүн он өвлийн дундад сарын шнщинийн есөн дор манай  монгол улсын Очирдарь богд гэгээн таныг Шишин төрийг хослон баригч наран гэрэлт түм:н наст Богд эзэн хаан дор өргөмжилж эрдэнийн суурин дор залж суулгаад тулгар төрийг нээсэн  тухай дор буулгасан Дээд зарлиг дор шашныг мандуулан амтныг жаргуулагч Олноо өргөгдсөн монгол улсын эзэн шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны зарлиг.

Би олны өргөмжлөхийг хүлээж Монгол улсын хааны суурин дор суусан нь бурхны  шашиныг бум нарны  гэрэл мэт хиргүй мандуулан хаан төрийг сүмбэр уул мэт болгож, олон монгол албатыг үүрд энх түвшиний соёл дор учруулахыг үргэлжид шамдан хичээнгүйн дээрялангуяа таны олон хан ван ноёдоос дараалан түмэн албат дор хүртэл төв шударга хичээнгуй үнэнийг сүслэн эрхэмлэж бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар згтгэхийг тус тус ухуулан хишиг тараах зарлиг буулгаваас буулгавай хэмээснийг хичээнгүйлэн дагаж уг хишиг хүртээгсдийн өөр өөрийн нэрийн дор тодорхойлсон зарлигийг тухай дор ван сайдыг гаргаж зарлан дуудаж ухуулснаас гадна уг буулгасан зарлигийг бичгийн сүүл дор сийрүүлэн бичиж үүнийг сангийн хамт хэргийг бүгд захиран шийтгэгч яамны зэрэг дөрвөн яам ба дөрвөн аймаг шавь, таван газар тус бүр явуулан тушаагаад уламжлан өөр өөрийн харьяат олон газрууд дор нийтээр зарлан тушааж буулгасан хишиг тараах зарлигийг хичээнгүйлэн дагаж явуулья, жич өөр өөрийн харьяат олон хошуу шавь, жич захиргааны дотор нэрийн доор тодорхой заагдсан хишиг үгүй мөнхүү хишиг зарлигийн дотор заасан зүйл дор багтаан аваачиж үл болох, үлдэж хоцорсон ноёд, түшмэд их багаа, хутагт хувилгаан лам нар буй аваас урьд ямар зүйлийн зэрэг, ямба, цол шагнагдсан зэргийг тус тус тодорхойлон гаргаж даруй мэдүүлэн ирүүлээд айлтган хишиг шагнахуй долр бэлтгүүлэхээс гадна хошуу шавийн харьяат олон хүрээ сүмийн хэргэмтэн ба олон лам нарын дотор хувилгаан ба да ламын ямбан дор үл хүрэх ямба хишгийг хуучин удаагаар хамба шанзудба нарын газраас түүгээр айлтган

Гүйцэтгэе. Түүнээс хэтрэх ямба олгуулах болваас эрхгүй манай дотоод яаман дор мэдүүлэн ирүүлээд уламжлан  айлтгаваас зохимой хэмээн тушаасныг дагаж манай газраас манайшавийн их бага, хутаг хувилгаан лам нар олон хүрээ сүмийн хэргэмтэн нарын зэрэг газрууд дор нийтээр зарлан ухуулан тушаасныг дансан дор тэмдэглэжээ.

Эдүгээ олон харьяат газраас уг учир зүйлийг ялган салгаж тодорхойлон гаргаж мэдүүлэн ирсэн хувилгаан лам нар ба олон хүрээ их хүрээ их бага алба тушаалын хүмүүн нарын нэр зэрэг урьд олсон хишиг завшаан зүйлийг нарийвлан хянаж тус бүр дор зохихыг үзэж хишиг завшаан зохион тогтоож хүртээсний тулд, дараа удаагийн хүртээсэн хишиг завшааныг тус тусын бичгийн сүүл дор тодорхойлон бичиж үүнийг харьяат олон газар дор нийтээр зарлан ухуулан тушаагаад угийн бичгийн доторхыг маш хичээнгүй нарийвлан хянан үзэж зүйл дараалан дагаж шийтгэсүгэй, хэрвээ хишиг завшаан хүртээвээс зохигчдоос  дутгадсан зүйл байвал уг тушаасан ёсоор учрыг тодорхойлон гаргаж мэдүүлэн ирүүлэн  хянан гүйцэтгэх дор бэлтгүүлэхээс гадна энэхүү завшаан хүртээгсэдийн дотор нэрс тодорхой үгүй нь буй тул цол олгуулваас зохих хүмүүн нарын тушаал нэрсийг даруй тодорхойлон гаргаж мэдүүлэн ирүүлээд нэрийн дор зохион тогтоох дор бэлтгүүлсүгэй . Үүний тул тушаан зарлав.

Олноо өргөгдсөний 2 дугаар он Гурван сарын хорин.

Засгийн газрын албан бичгийг дарагдуулсан бичээч таван хүнийг байцаахыг алдсан нарийн бичгийн дарга Навааннамжил нарын хамт ял торгож шийтгэсэн, басхүү үүнээс хойш шийтгэх дүрэм тогтоож засгийн зэрэг есөн газар явуулах бичгийн эх.

Ерөнхий хэлтэс, ял шүүх тогтоох хэлтсийн нийлж өргөх нь: Эдүгээ засгийн газраас хүргэж ирсэн 390 тоот хуудас бичигт илгээх учир. Энэ он, цагаан сарын хорин бөгөөд аргын улирлын 2 дугаар сарын 16-ны өдөр Дотоод яамдаас хүргэж ирсэн 30 тоот хуудас бичигт явуулах учир: Ноднин жил засгийн газрын 14-р хуралд дөрвөн аймгийн чуулган дарга, жанжид, жасаадийг өөр өөрийн нутгийн төв дунд суулгахаар хэлэлцэн тогтоож айлтгаад газрыг заан шилжүүлэн суулгахад хараахан завдаагүй зүйл бий хэмээснийг сайдуудын хуралд хэлэлцүүлээд, дараа дөрвөн аймаг чуулаад айлтгажээ. Албан тэгшитгэх хүртэл түр түдгэлзүүлж тухайд болзоо тогтоон тушааж гүйцэтгэхээр тогтсон явдлыг дагаж шийтгэхээр зарлиг тушаасан нь эдүгээ уулзах хэрэг энэ удаа дуусгасан тул дөрвөн аймгийн чуулган дарга, жанжид, жасаануудыг өөр өөрийн нутгийн төв дунд хэзээ хэрхэн шилжүүлэн суулгах хэргийг зүй нь лавлан тогтоож гүйцэтгэвээс зохихийн тул үүнийг засгийн газар явуулаад байцаан толилж цохиж ирүүлэх ажаамуу хэмээн хүргэж ирсэн тухайд манай засгийн газрын цохсон нь: Олноо Өргөгдсөний 11-р он 7 дугаар сарын 28 бөгөөд Европын 8-р сарын 31-ний өдрийн засгийн газрын 14-р хурлын 8-р зүйлд хэлэлцээд дөрвөн аймгийн чуулган дарга, жанжид, жасаадыг өөр өөрийн аймгийн нутгийн төв дунд суулгаж албан нэвтрэхэд тавтай болговоос зохих учир: Түшээт хан аймгийн чуулган дарга, жанжид, жасаадыг баруун Туулын Олонгийн Булаг орчим, Сэцэн хан аймгийн чуулган дарга, жанжид, жасаадыг Сэцэн ханы Хүрээний ойр, Сайн ноён хан аймгийн чуулган дарга, жанжид, жасаадыг Зая Бандид Хутагтын Хүрээний ойр, Засагт хан аймгийн чуулган дарга, жанжид, жасаадыг Улиастайн ойр Яруугийн Хүрээний орчим тус тус байшин сав бариулан үүрд суулгахаар тогтсон нь боловч эл нэр заан төлөвлөсөн газруудад зарим аймгийн нутгийн төв дунд тохиолдсонгүй  ийш тийш ташаалдав хэмээх шүүмжлэл бий бөгөөд дахин магадыг хянахгүй гээд явуулж зохилдохгүйн дээр орон байшин байгуулах ой мод үгүй, ус түлш, аливаа шугуй ойролцоо шинж тэмдэг төгөлдөр төв сайн газруудад суулгаж хойч өдөр хот хүрээлэн нэмж байгуулваас төдөлгүй болговоос зохих тул урьдаар дөрвөн аймгийн чуулган дарга, жанжид нарт хугацаа тушаан чухам энэхүү нэр заасан газруудад буюу эсвэл өөр аль нэг газар шилжүүлэн суулгаваас элдэвд тэнцүү бололцмой хэмээх саналыг тус тус тодорхойлон ирүүлж энэ он 4 сарын шинийн нэгэнд шилжүүлэн суулгаваас зохимой хэмээн цохож ёсчлон гүйцэтгүүлэхээр харъяат бичээч нарт тушаан өгч данснаа тэмдэглүүлжээ. Гэтэл эдүгээ Дотоод яамдаас эл хэргийн хариуг энэ завсар ирүүлэлтгүй  тул хэрхэн болгон шийтгэхийг заана уу хэмээн телефоноор  лавлаар ирсэн үүнд данс харыг нэгжин байцаалгаваас уул хуудсанд эл хэргийг цохож явуулсангүй дарагдуулж  хэрэг дуусч хураасан хуудас ба нэвтрэх бичгийн дотроос тус тус гарсан бөгөөд энэ мэт чухал хэргийг шууд дарагдуулсан харъяат бичээч нарыг өөрөө нягтлан байцааж цээрлэл үзүүлж шийтгэхээс гадна, үүний ёсоор сийрүүлж зохих газар нэхэн явуулж гүйцэтгэн шийтгэхэд тогтсон болзоо нэгэнт өнгөрсөн тул хүрч хүрэлцэхгүйг гэрчлүүлэн энэ он 5 сарын шинийн нэгэнд шилжүүлэн суулгаваас зохихийн тул үүнийг Дотоод яаманд явуулаад хүрмэгц байцаан үзэж энэхүү цохсон ёсоор зохих газруудад  тушаах зэргээр үтэр түргэн гүйцэтгэн шийтгэвээс зохимой. Үүнийг басхүү уул ирсэн хуудас ба цохолтын эх хуудас дагалдуулан шүүх, таслах яамнаа явуулаад байцаан үзэж, Энэхүү чухал хэргийг шууд дагалдуулан саатуулсан тухайн бичээч нарыг зарлиг авч чухам хэн ямар учраас дарагдуулан саатуулсан явдлыг сайтар нягтлан байцаан тодорхойлж  даруйхан хүндэд цээрлэл үзүүлэн шийтгээд хэрхэн шийтгэсэн явдлыг хариу ирүүлсүгэй хэмээн хүргэж ирсэн өдөр манай яамнаас зохигчидыг зарлиг авч байцааваас   бичээч Жамсран, Данигай, Чойжин, Готов нарын мэдүүлцэх нь ноднингийн намар өвөл цаг ба энэ  жил хавар цагуудад өчүүхэн хүмүүс засгийн газраас тушаасныг дагаж тус тус албан хааж суугаа бүхий бөлгөө. Гэтэл Дотоод яамнаас дөрвөн аймгийн чуулганы дарга,жанжид,жасаадыг өөр өөрийн нутгийн төв дунд хэзээ хэрхэн суулгах зэргийг засгийн газар лавлан ирсэн хэргийн хариуг ирүүлтүгэй хэмээн мөн яамнаас сая нэхэмжилж ирснийг тус газрууд хэрэг дуусгаж хураасан хуудас ба нэвтрэх бичгийн дотроос гарсан учир тэр тухайд хамт бичээчийн алба хааж суугаа аливаа олон газраас ирсэн хуудас хуулгыг данс эрхлэн бичиж агсан Сайн ноён хан аймгийн  Хамба ноён ханыг шавь лам Рагчаа энэ завсар үүрдийн чөлөө олж уул нутагт буцсан ба аливаа газар явуулах бичгүүдийг хувь адил хувиарлан бичиж гүйцэтгэсээр бүхий нь өөр өөрийн хувьд ногдсон бичгүүдийг ер удаашруулан саатуулан дарагдуулсан зүйлгүй. Гагцхүү энэ тухай хэргийн бичгийг өчүүхэн бид нар хүлээн авч дарагдуулсан явдалгүй боловч энэ болвоос бидний албан хаагчдын харъяат яамдын дотор эрхлэн мэдэж байцааваас зохих мөн тул үзэж мэдэхийг осолдсон осол бурууг хүлээхэд биеэ өмгөөлөх газаргүй болохын тул хэрхэн өршөөн аваачихийг дээд яамнаас тогтоон заахыг гуймуй хэмээн мэдүүлэлцмүй. Нарийн бичгийн дарга Гүн Навааннамжилийн мэдүүлэх нь энэ он хавар цаг Дотоод яамдаас дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжид, жасаадыг нутгийн төв дунд суулгах хэргийг засгийн газар лавласан хэрэгт тогтоон цохсон хэргийг чухам харъяат бичээчид тушаан өгч дарагдуулан саатуулаад хүргүүлсэнийг тодорхойлон мэдүүлэхээр тушаасныг дагаж энэ тухайн цохогдсоны эхийг төлөвлөж хамаарсан ерөнхий сайдтан толилуулаад тогтоож улмаар харъяат бичээчид тушаан өгчээ. Чухам хэн бичээчид гардан тушаасан эзэн тухайд тэмдэглэн тогтоож авсангүй учир тодорхойлон чадахгүй. Хэрвээ харъяат бичээч нар хүлээн авсангүй хэмээх аваас аливаа явуулах тушаах бичиг хуудсыг нарийн бичгийн дарга ба туслах түшмэлийн нэг нь эх дүрэмнэж сайдуудад толилуулан даатгуулж бичээчид өгч ёсчлон гүйцэтгүүлж үүсгэн эрхэлж хураан хадгалах нь бөгөөд энэ тухай хуудас ба цохогсдын эх нэвтрэхийг цөм хэрэг дууссан хуралдаанд тус тус айлтгаж дарагдуулсаныг үзвээс бичээч нар хүлээн авсангүй хэмээх газаргүй болов уу хэмээв. Гагцхүү энэ хэрэгт байцаан хариуг осолдсон буруу бий аваас хүлээсүгэй хэмээн мэдүүлмүй. Байцааваас энэхүү засгийн газрын бичээч Жамсран нарын дөрвөн хүнийг тухайн бичгийг дарагдуулсан явдлыг хүлээхгүй, дэмий түлхэлцэх болвоос, уулаас нэг яамд албан бичгийг нэг адил эрхлэн мэдэж байваас зохихын дээр, нарийн бичгийн дарга болвоос аливаа шийтгэн хариу бичгийг эрхлэн үзэж гарын үсэг зурах хүн эл хэргийг сайдад  уулзаж шаардан гүйцэтгүүлсэн нь даруй байцаахыг алдсаны учирт, нэгэнт тогтсон хэргийн хугацаа өнгөртөл хэргийг саатуулсаны тул дэс дэслэн ял хэлэлцвээс зохих, үүнд албаны яамдаа хэргийг эрхэлж шүүх хугацааг алгуурлан удаалж нэг өдрөөс дээш гурван өдөр хүрвээс арван ташуур занч. Гурван өдөр тутам нэг зэрэг нэмэн ял дөчин ташуур занчихад зохих. Түүнчлэн түшмэл албаныг нэгэн зэрэг  хорогдуулан хуучин  хуулийг  иш татаж хэргийг дарагдуулсан тухайн бичээч таван хүнийг тус бүр дөчин ташуур занчих ялыг нугалж, эрхлэх газар бичгийг хүлээн авсан өдрөөс гурван өдрийн дотор эх бичиг шийтгэн тогтоож бичээчид тушаагаад, басхүү гурван өдөр хоцорч осолдон бичүүлэх зэргээр гүйцэтгэн долоон өдөр тутам тамга даруй шийтгэн гаргасугай. Гагцхүү шүүх туслах яамдын биеэр байцаан шүүх хэрэг будлиантай болох тул аливаа заргын хэргийн учир бүртгэх болвоос нэгэн өдрөөс үүсгэн долоон өдөр дотор ирсүгэй. Шийтгэн тасласугай. Хулгай худлын зэрэг хэрэг хялбараар дуусгаж үл чадах болвоос дансанд тэмдэглэн харъяат яамдын тэргүүн сайдаас хугацаа хожиж засгийн газар огт шийтгүүлэхээс гадна олон яамдын эрхэлж шийтгэх бичгийн хэргийг өөр өөрийн харъяат яамд эрхэлсэн түшмэл нижгээд хүнд даалгаж аль хэргийн бичгийг хэн хүлээж авсан аль аль түшмэл эрхэлж эх бичиг зохиосон ба аль өдөр хэн бичээчид гардан тушаасан явдлыг зүйл дараалан уг хэргийг бичгийн хойно тэмдэглэн байцаах тэмдэг болгож хэрвээ уг бичиг үгүй болвоос эх бичигт тэмдэглэн тогтсон хугацааны дотор шаардан гүйцэтгэн шийтгүүлсээр байх ба хугацааг алгуурлан саатуулваас хэрэг дараалан хууль ёсоор шүүж, үүгээр албаны хэргийг хүндэтгэх бөгөөд зальхай назгайг цээрлүүлэх явдлыг засгийн газар явуулж будлиан тогтоосны тулд үүнийг Монгол Ардын засгийн газар ба дотоодын  хэрэг эрхлэх дөрвөн яамд, Ардын Намын Төв Хороо, Улиастай, Ховд, Алтанбулагийн сайдуудад нэг адил явуулаад байцаан үзэж журамлан дагаж шийтгүүлэх, жич эдүгээгийн дарагдагсадуудын ялыг өөрөө тушаалгаж гүйцэтгэн хураалгах явдлыг хамтаар гаргасугай хэмээв.

Олноо Өргөгдсөний арван хоёрдугаар он таван сар шинийн долоон

Европын зургаан сарын гучин нэгэн

 

Түүхийн баримтын төвийн сан хөмрөгч Ц.Байгалмаа

Add comment

Security code
Refresh