Sat01202018

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ГАРЛАА

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 ...

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүх...

МЭДЭЭ

МЭДЭЭ

2017.12.28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 д...

Д.Хоролдамба: Архив гэдэг төр түмний ой санамж юм

Д.Хоролдамба: Архив гэдэг төр түмний ой санамж юм

Д.НАДМИД

Архивын Ерөнхий Газрын дарга, доктор Д. Хоролдам...

ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “СПОРТЫН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын алдарт сайхан билгэ тэмдэг мөн

Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын алдарт сайхан билгэ тэмдэг мөн

  • PDF

Монголын түүхийг үзвээс улсаа харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан шударга журамт баатар эрчүүд эртнээс нааш туг далбаа дээрээ бидний эдүгээн Соёмбо гэдэг тэмдэгийг хэрэглэсээр ирсэн байна. Үүнээс үзвээс Монголчууд энэхүү Соёмбо хэмээх тэмдэгийг Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтносон байдлын эрхэм чухал билгэ тэмдэг хэмээсээр ирсэн нь  лавтай бөгөөд, манай ардын өвгөд  хууччууд ихэл хүндэтгэдэгийн шалтгаан мөн энэ буй. Энэ тухай улсын Анхдугаар их хурлын тогтоолд ч цухас тэмдэглэсэн зүйл буй. 16 дугаар зууны үеэс Монголыг эрхэндээ оруулах  гэж давшилж байсан Манж нар мөн тэдэнд туслаж байсан Төвдийн шарын шашны Далай лам Банчин богдыг эсэргүүцэж явсан Монголын Чин зоригт эх оронч баатар эр  Цогт тайж 1634  оны орчим 4 түмэн цэрэг дагуулж шарын шашны толгой лам нарыг байлдахаар  явахдаа Соёмбо тэмдэгтэй туг хэрэглэж явсан гэж эдүгээ Андо, Хөхнуурын нутагт буй түүний цэргийн ойр угсаа, мөн Өөлдийн Гүүш хааны цэргийн ойр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчид сонсонсоо тэмдэглэсэн зүйл буй. Мөн 20 дугаар зууны эхээр Хятадын  хар цэрэгтэй Монголын тусгаар тогтнолын төлөөх байлдахаар  явсан ардын хатан баатар Магсаржав мөнхүү Соёмбо тэмдэгийг туг дээрээ хэрэглэж явжээ. Үүнээс үзвээс хатан баатар Магсаржав  Соёмбо тэмдэгийн утга  учрыг нь сайн мэдэх байсан бөгөөд, Монголын тусгаар тогтнолын  төлөөх улсын төлөөх зүтгэсэн  хүмүүс цөм энэ тэмдгийн доор тэмцсээр ирсэн уламжлалыг мөн мэдэх байсан нь дамжиггүй.

Автономитын  үеийн дор энэхүү тэмдэгийг туг далбаа , тамга тэмдэгээ хэрэглэж явсан нь бас л Манж Хятадын дарлалаас ангижирч өөртөө засах бүрэн эрхтэй тусгаар тогтносон улс болохыг бэлгэдсэн хэрэг.  Тэр үеийн дор маш эрхэм болгож байсан дөрвөн хүчит гэдэг луу арслан барс гарьдын аль нэгийг ч туг далбаа тамга тэмдэгдээ эс хэрэглэснийг үзвээс сүр хүчийг бадруулах хэмээсэн утга бүхий эдгээр тэмдэгээс Соёмбыг илүү эрхэм болгосон эрхэм зүйл мөн хэмээн үзсэн нь илэрхий хэрэг.

1921 оны цагаачин тахиа жилд Монголын ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцсэн Сүхбаатар, Чойбалсаны ардын журамт цэрэг Гамин, Барон Унгерн зэрэг гадаад түрэмгийлэгчтэй  тэмцэхдээ мөнхүү Монгоын эрх чөлөө тусгаар тогтнолын алдартай тэмдэг  болсон Соёмботой  туг доор байлдан явж ардын хувьсгалыг мандуулсан билээ. Энэ бүгдийг үзвээс Соёмбо тэмдэг бол Монголын түүхт манай ард түмний эрх чөлөөний төлөөх гадаадын дайсантай тэмцэж байсан утга бүхэнд Монголын тусгаар тогтнохын билгэ тэмдэг болгосоор иржээ. Соёмбо тэмдэгийн утгыг Монголын түүх зан суртахуун утга зохиол ёс уламжлалын үүднээс тайлбарлаваас:

Соёмбын хамгийн дээр нь наран саран гал 3-ын дүрс тэмдэг  буй. Түүний наран саран 2 нь Монгол улс хэмээсэн утгатай тэмдэг мөн. Дээр үеэс хоёр мянгаад жилийн өмнө Монголчууд Хятад  лугаа харилцахад  өөрсдийн биеэ наран гаралтай хэмээж байсан тэр үеэс хараахан  бичиг үсэггүй байсан учир өөрийн улсыг наран сарнаар дүрслэн тэмдэглэдэг байжээ.Чи И түн ган му бичигт Хүнийн  Лоошин Шаньюй хаан Христосын оноос өмнө 170-өөд оноос орчим буюу эдүгээс 2000 гаруй жилийн  өмнө Хятадын  Хуандид бичиг бичихдээ биеийг тэнгэр газрын төрүүлсэн наран сарны мандуулсан Хүнийн их Шаньюй хаан гэж бичиж байсны зэрэг утга буй. Энэ тухай Орос хил дээр лам Яихибин зохиосон Дундад Азид байсан улсын түүх гэдэг зохиолын нэгдүгээр дэвтэрийн 28 дугаар хуудсанд товч тэмдэглэжээ. Бас бүгдийг дагуулдаг наран саран гаралтай гэж Монгол улсын их гарлыг дагадаг ёс цагааны зүгийн бөхийг дуудлагад буй. Мөн Монгол улсын нийтийн гарлын тэмдэг энэ наран саран бүгд олон Монгол аймгийн  дотроо Хандгай, Хун шувуу, Морь зэргийг омог тус бүрийг гарвалын тэмдэг болгож байсан билээ. Бас урьдын Монголчууд малгай дээрээ улаан залаагаа зүүдэг нь наран саран гаралтай улс хэмээсний  бэлэгдсэний хэрэг гэж өвгөд хууччууд тийнхүү хэлэлцдэг зүйл буй. Бас Хүн улсын үед аян дайнд мордохдоо заавал саран эхийн дэлгэрч байгаа цагийн тохиолдуулан арван тавны өдөр морддог байжээ гэж наймдугаар зууны үеийн Хятадын сударч “Си Ми Циян”-ы хэмээх түүхийн тэмдэглэл  дор буй. Энэхүү соёмбо дор наран сарны дээр галыг үзүүртэй дөлөөр дүрсэлсэн нь эртний Монголчууд галыг маш эрхэм болгож хүний удам залгамжлахийн тэмдэг хэмээн гал голомт гэж хэлэлцдэг байсан бөгөөд галын дүрс нь гурван үзүүртэй байдаг энэ нь Монгол улсын гал голомтыг өнгөрсөн  эдүгээ ирээдүй  3 цагт буюу үүрд бадран мандаж байх хэмээсэн утгатай тэмдэг болой. Соёмбын доторх гурвалжин дүрс бол Монголын эртний утга зохиол ёс суртахуунд үзвээс эрт цагт дайсны өөдөөс хэрэглэхдээ сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай тэмдэг мөн. Үүн дээр доороо хоёр хэсэг байдаг нь Монголын хүмүүс бүгд эх бага эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтнон мандаж дайсныг хамгаас гарч ирсэн даруй сөнөөхийн тэмдэг болгосон нь болой. Эртний Монголын хөшөө чулуу дор нь энэ тэмдэг их буй. Мөн өвгөдөөс сонсоход дайсныг дарах мууг сөнөөхүй хэмээсэн зүйл хэмээн эрхэмлэж байсан хэмээмой. Соёмбын доторхи хөндлөн шулуун өнцөгтэй хоёр хэсэг дөрвөлжин дүрс бол Монголын хүн ардын их бага дээр дооргүй цөм улсын төлөөх шулуун шударгаар хүчийг өгөх хэмээсэн тэмдэг болно. Өнцөгтэй болгосон нь бөөрөнхийг эсэргүү болгох хүн бүхэн улсынхаа төлөө эрс шударга өнцөгтэй шулуунаар зүтгэх хэмээсэн санаа. Монгол бичгийн үг түүх судрын зохиол дор заримдаа эрсийн явдал өгүүлэхдээ явдал нь өнцөгтэй шулуун хэмээмой. Соёмбын гол дор бие биеэн  дагаж эргэсэн хоёр загасны дүрс буй нь загасыг эртний Монголчууд нүдээ аньдаггүй амьтан хэмээн маш сонор соргогийг дүрслэхүй дор хэрэглэдэг байжээ. Энэхүү хоёр загасыг зурсан нь арга билэг буюу эр эм хэмээсэн утгатай нь улсын төлөө дээр доор эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр арга билэгийг хослуулж дайсны эсэргүү нүдээ цавчилгүй сэрэмжилж буй хэмээсэн санаа арга билгэ гэж Хятадын ёсны зурхайнд бас буй бүгд дунд улсын эртнээс нааш уламжилсан заншил дор загасыг дүрслэн зурахдаа мөн Монголын нэгэн адил соргог сэрэмжтэйг дүрсэлсэн тэмдэг болгосоор ирсэн энэхүү  загас хэмээсэний утгыг тайлбарласан бичгээс үзвээс цөм дор буй. Соёмбын хажуугийн хоёр босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийн төлөө хүн ард дээр доор эр эмгүй нэгэн сэтгэлээр эв нэгтэй болбоос Монгол улс төмөр хэрэм мэт бат болно хэмээсэн санана. Соёмбо үсгийн дотор багтаасан эдгээр тэмдэгийн утгыг Монгол улсын эрх чөлөөтэй тусгаар тогтнолын билгэ тэмдэг мөн тул ийнхүү улсын төлөөх тэмцэж байсан Монголын шилдэг сайчуул энэхүү тэмдэгийг хэрэглэж явсан нь аргагүй зөв байжээ. Соёмбо тэмдэгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол улсын 1924 онд Бүгд Найрамдах засгийг байгуулж үндсэн хуулийг батлаж улсын сүлд тэмдэгийг тогтооход нэмсэн билээ. Түүний утгыг нь бадамлянхуа цэцэг бол усны ёроолоор  хар шавар дотроос ургадаг боловч түүний ариун цагаан цэцэгт хир буртаг нь огт халддаггүйн адил Монгол улсын төлөө зүтгэгч хүн бүгдийн сэтгэлд амин хувийн ашиг  завшааныг ирэхийг хир буртаг үл халдах болтугай хэмээсэн санаа болно. Энэхүү Соёмбыг лам нар шашины талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь Монголын ард түмний эртнээс нааш эрх чөлөөний төлөөх тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдэг нь Манчуширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болгохын санаагаар 5 махбодийг өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан нь 5 хошуу тэмдэгийг мөн шашины ёсоор эрхэм болгож тайлбарладагийн нэгэн  адил бүгд өндөр гэгээн энэхүү Соёмбо үсгийг зохиов гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас :

Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг иргэдээ оруулж  улс төрийн аливаа хэрэгт Манж хэл бичгийг албаар хэрэглүүлэх болгох үүднээс өндөр гэгээн Батхүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн бирга  буюу Монгол улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тайлбарладаг байсан тэмдэгээс байсан сэдэв авч Соёмбо тэмдэгийг мөн бирга болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосоныг Соёмбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг ерөөлтэй билгэтэй ном зохиолийг нь үсгээр бичүүлж байсан нь Батхүүгээр Монголын тусгаар тогтнохын үсэг хэмээсэн утга бүхий тул  тэр  заншил автономийн үе хүртэл уламжлан ирж Хятадаас салмагц улсын тамга тэмдэг илэрхийлэлийн үсэгт Соёмбо үсгийг хэрэглэсэн нь Монгол улс тусгаар тогтнохын санааг бас илэрхийлж байсан хэрэг болой.

Б.РЕНЧИН.

Х-11

Д-1

ХН-922

 

Түүхийн баримтын архивын сан хөмрөгч М.Тунгалагсайхан

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 11, Даваа гариг, 15:34

Add comment

Security code
Refresh