Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ: УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ-90 ЖИЛ” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно

“МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ: УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ-90 ЖИЛ” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Үзэсгэлэн дараах гурван үндсэн сэдвээс бүрдэнэ. Үүнд: 
1. Монголчуудын албан хэрэг хөтлөлт архивын уламжлал
2. Архивын сан хөмрөгийн баримтын дээжис
3. Монгол улсын архивын салбарын үүсэл хөгжил

Үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт нээх бөгөөд 12 дугаар сарын 15-ыг хүртэл иргэдэд нээлттэй байна.

Мөн тус өдөр “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах бөгөөд нээлт Архивын ерөнхий газрын байранд 11 цагт болно.
Хурлыг Архив судлал, Архивын баримт судлал гэсэн хоёр салбар хуралдаанаар зохион байгуулна. Хуралд нийт 32 эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд архивын албаны үүсэл хөгжил, архивын сан хөмрөгийн ховор чухал баримтууд, архивын хадгалалт хамгаалт, төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх техник эдийн засгийн үндэслэл зэрэг онц сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Add comment

Security code
Refresh