Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилйн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны даваа гарагийн 10:00-16:00 цагийн хооронд Үндэсний төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэл, төрийн бүх архивууд дээр явагдана. 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргах, архивын лавлагаа үйлчилгээ үзүүлэх, төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал асуулга авах, архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулна.

Add comment

Security code
Refresh