Sat12162017

Үйл явдлын тойм

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Архивын салбар, төрийн хариуцлагатай албанд цохило...

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салба...

Back “Хууль зүйлийн бичиг”-ээс

“Хууль зүйлийн бичиг”-ээс

  • PDF

Энх Амгалангийн зургадугаар он

Шицзу хаан эзэн баруун зууд шагнаж байгуулсан Гэрэлт чуулганы бичгийн дотор. Угаас Тайзун эзний дээд эрдэмтийн долдугаар он Баруун зуугийн Банчин Эрдэнэ далай лам, Гүүш хааны дээд газраа Богд хүн харсан хэмээн тусгайлан элч зарж хүний мөр үл хүрэх явдлаар явж, өшөө дайсны аймгийг даарин хэд хэдэн жил болж сая Мүгдэнд хүрч ирж тансаг өргөж үнэнийг гүйцэтгэн Манзушири их эзэн хэмээн эрхэмлэсэн бөлгөө хэмээн тэдэнд харин Зүүн гар аймаг Цэвээнравдан дураар түйвээн Төвдийн газрыг эзэлсүгэй хэмээв. Учрыг сануулан бичжээ. Цэвээнравдан болвоос Зүүн гар аймгийн өөлд Галдангийн нэгэн угсаа Энх Амгалангийн улиралд Шицзу хаан эзэн их цэрэг гаргаж Галданг халдан шийтгэсэн хойно Цэвээнравдан хичээнгүй эетэйгээр явах тулд түүнийг уг хэвээр газрыг эзэрхэн агуулсан зальт зусар зан огт халах үгүй тул, улмаар Баруун зууд одож шар шашныг самууруулан Төвдийн газрыг эзэлсүгэй хэмээсэн бөлгөө. Тэр цагт Далай лам жанч халсан бөгөөд Төвдийн диб нар дарж огт хараахан мэдүүлсэнгүй нэгэн хотол Далай ламын хувилгааныг эрхэмлэж агсаар Цэвээнравдан дураар түйвээсэн Зүүн гарын олныг авч тавдугаар үеийн Далай ламын шар суврагыг эвдсэн Банчин эрдэнийг хашруулан сүмийг эвдэж лам нарыг алж явсан зуугийн харъяат газрын төвд ард цөм цуг үнсэнд бүхүйг Шицзу хаан эзэн асран өршөөж их цэрэг зарж зууд хотол Далай ламын хувилгааныг нийслэл хотод авч ирсэн нэгэнтээгүүр Цэвээнравданг дайлж, нэгэнтээгүүр төвд ардын гуйсан ёсоор Сынинд /хот/ бүхүй үнэхээрийн Далай ламын хувилгааныг өргөмжилж жанжин сайд түшмэл цэрэг гаргаж харгалзуулан зууд хүргүүлж ширээнд суулгаж төвдийн ардыг амар болгосон Тэнгэрийн тэтгэсний Арвандөрөвдүгээр он төвд ван Жүрмэднамжил далай лам амаргүй учир Богд эзний асран өршөөж сайд цэрэг илгээж амар болгож шүтүүлсэн Далай лам Банчин эрдэнэ бүхийл төвдийн ард үүрд амар олсон учир үнэн санаагаар шүтэлцэлдэх тулд эдүгээ зуугийн чанд Балба аймгийн дарга нар мөн шүтэж үнэн санаагаар дагаж иржээ.

 

Энэ цөм өөрсдөө зохицсон хэрэг үнэхээр гайхамшигтай болой. Ганьсу мужийн Сынинг во хотод нэгэн зарлигаар зарсан амбан сууж Хөх нуурын гучин хошууны хуучин монгол ван гүн засаг нарын хэргийг захиран шийтгэмүй. Үүний дотор Хошоод монгол Гүүш хааны үр хорин нэгэн засгаас гадна өөлд, цорс, торгуудын ард нэгэн хутагт ламыг тооцож, бас есөн засаг буй амой. Найралт төвийн тэргүүн он Гүүш хааны үр цагаан Данзан, өөлд Лувсан, Данзан лугаа нийлэх үгүй Лувсанданзан урваж цагаан Данзан нарын нутгийг шуугуулах учирт Хайсан гэцэл жанжин цэрэг илгээж дайлан тогтоож Лувсанданзан нутаг гээж Зүүн гарын Цэвээнравданг эрж одсон Лувсанданзан басхүү Сынингийн өмнөд баруун газрын тангууд нарыг дураар захирч эдний хүчийг агсан авч бусад нутгийг түйвээн дарлах тул тэр цагт Лувсанданзанд туслан явсан Тангуудын зэрэг ардыг цөм дайлан тогтоож бүгд гучин есөн нутгийг монголчуудад захирахгүй болгон зохихыг үзэж алба тогтоож Сынинд сууж хэрэг шийтгэх сайдад захируулсан Хөх нуураас энэ Тангууд нутаг хүрэх Баруун зууд нэвтрэх бөгөөд Хөх нуурын баруунаас өнгөрөх зам түүний зүүн гарт нэвтэрэвээс болох тул урьд Зүүн гар нар энэ жимээр сэм Баруун зууд одмой. Лувсанданзаг дайлан тогтоосон хойно Зүүн гар нар жич аймшиггүй хулгаж ирсэнгүй тул Баруун зуугийн газар үүрд амар болсон үүнд Баруун зуугийн Далай лам, Хойд зуугийн Банчин эрдэнэ жил бүр хэлэлцэн элч зарж Богд эзэнд тансаг өргөж Нийслэл хотын зүг ирэхүйд зуугаас нааш явж Төлөв усыг өнгөрч эрхгүй Тангууд нарын газрыг даарин Хөх нуурын засаг нутгаар Сынинд хүрч ирсэн хойно Сынингээс түшмэл гаргаж харгалзуулан Нийслэл хотод ирүүлмой. Энэ Тангууд нарын аж төрөх ахуй маш ядуу бөгөөд, зан мөн төдийхэн гагцахүү хэдийнээс соёлд хандаж дагасан тул төр ёсийн их төлөвийг өчүүхэн ухамой. Тийнхүү сангийн // элч даарин явах бүр харин аймшиггүй булаан хулгаж явахгүй тус тус хэвийг сахимуй. Тэр жил Банчин эрдэнэ чин үнэнээр Нийслэл хотод Богд эзний түмэн өлзийн ёсоор ёслон ирж хойш урагш даарин явахад хэрэгсэх олон малыг Тангууд нар анханд гаргахгүй Сынинд суусан сайдын газраас илгээсэн монгол явдлын яамны нэгэн нөхөр сайн үгийг зөөлрүүлэн тохинууласаар тус тус сая улаа гаргажээ. Дотоод засаг зургаан чуулган Халхын дөрвөн аймгийн хэргийн боловсрон мэдмой. Түүнийг өгүүлсэн газар дотоод засаг болвоос цөм бидний улс тулгар төр нээсэн цагт дараа дараагаар дагаж ирсэн нь Мүгдэн, Гийрин мөрний ойр хязгаар нийлсэн нь болвоос зарим чуулган Хорчины зэрэг арван нэгэн хошууны монгол ван гүн засаг нар мөн энэхүү баруун айл ёст чуулган Харчин түмэдийн зэрэг таван хошууны монгол ван гүн засаг нар мөн энэхүү баруун айл зуу үд чуулган Баарин авуухан үнээд хишигтэнгийн зэрэг арван хошууны монгол ван гүн засаг нар мөн энэхүү баруун айл Шилийн гол чуулган Үзэмчин, Хуучид авга нар, авга Сөнөдийн зэрэг арван хошууны ван гүн засаг нар мөн энэхүү баруун өмнөх айл Улаанцав чуулган дөрвөн хөвгүүн урьдын зэрэг зургаан хошууны ван гүн засаг нар мөн энэхүү баруун өмнөх айл Их зуу чуулган Ордосын долоон хошууны ван гүн засаг нар мөн үүнийг дотоод засаг зургаан чуулган хэмээмой. Их зуугийн чуулганы нутаг баруун үзүүр Ниньсян харъяат газар нэвтрэжээ. Жирим, Зуу Үд хоёр чуулганы нутгийн хойд зах, гийрин мөрөн, хар мөрөн харъяат газар зах нийлэлцэжээ. Шилийн гол, Улаанцав, Их зуу гурван чуулганы хойд зах Халхын газарт үргэлжилжээ. Халхын дөрвөн аймаг болвоос Энх Амгалангийн хорин долдугаар он дээд улсад дагаж иржээ. Тэр цагт Зүүн гар өөлд Галдан нар хүчирхэгжиж онц халх нарыг дарлах тул Шицзу хаан эзэн их цэргийг гаргаж Галдан нарыг дайлж, асран өршөөж Халх нарыг хурааж нэгэн чуулалт халхын гадна Долоон нуурын ойр Далан нуурын зэрэг газарт нутаг олгон суулгаж хувцас тариа малаар дараалан шагнан олгож бүгд арван гурван жил болгон Энх Амгалангийн гучин есдүгээр он сая Халхын нутагт буцаж дахин нутгийг хуваан олгуулж амар болгож суулгасан Халхын Түшээт хан аймагт нэгэн Жавзандамба хутагт бий. Энэ хутагтыг дөрвөн аймаг бүгдээр чин үнэнээр тахиглах нь тул Түшээт хан аймагт хутагтын суусан нутгийг хүрээ хэмээмой. Дөрвөн аймагт нэжгээд чуулганы дарга нэжгээд туслагч жанжин буй.Түшээт хан аймаг болвоос хан уулын чуулганы дарга Цэцэн хан аймгийн чуулганы дарга болвоос Гэрлийн барс хотын чуулганы дарга, Засагт хан аймаг болвоос Заг голын эх Биндэръяа нуурын чуулганы дарга, Сайн ноён аймаг болвоос Цэцэрлэгийн чуулганы дарга Сайн ноён аймагт ван бус гурван аймагт нэжгээд хан буй амой. Халхын дөрвөн аймгийн монгол хан, ван, гүн, засаг бүгд наян хошуу буй.

 

Тэнгэрийн Тэтгэсний арванесдүгээр он Богд эзэн их цэрэг гаргаж шууд Зүүн гарын аймаг Өөлд нарыг шийтгэн гаргаж Илийн зэрэг газар их цэрэг суулгаснаас нааш Халх нар сая зовиургүй болж, түмэн түмэн жил болтол олсон тул жарган сууваас болох болжээ. Сайн ноён аймгийн Улиастай хэмээх газар зарлигаар суулгасан хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин болвоос чухам халх нарыг харгалзах учир суулгасан нь дөрвөн аймгийн нэжгээд туслагч жанжин жил бүр жишээлэн Улиастайн жанжины газар жишээ сууж одмой. Энэ дөрвөн туслагч жанжин өөр өөрийн аймгийн олон засаг хошууны тугаар цэргийг тусгайлан захирчээ. Шицзу хаан эзний арван хэдэн жил тэжээсэн хүнд хишгийг Халхчууд үе халан умартахгүй шүтмой. Богд эзэн их цэрэг хүчинд Зүүн гарын Өөлд нарыг арилсан учирт Халхчууд үүрд үе халж нэн шүтмой. Тийм бөгөөд зургаан чуулганы дөрвөн аймгийн олон засаг нарт жил бүр пүнлүүний мөнгө торго шагнажээ. Халхын Түшээт хан аймагт бүхүй Жавзандамба хутагтын суусан газрыг хүрээ хэмээмой. Түүнд зарлигаар суулгасан сайдууд хутагтыг харгалзах бөгөөд, бас тусгайлан оросын зүг хязгаар нийлэсэн хэргийг хүлээж шийтгэмой. Оросын зүг хязгаар нийлсэн газар бүгд тавин есөн харуул буй амой. Маш зүүн этгээдийн арван хоёр харуул болвоос Хар мөрний жанжины харъяат тэндээс түшмэл цэрэг гаргаж гурван шар нэгэнт хэлэлцүүлэн харуул суулгамой. Үүний баруун үзүүр болвоос Хөлөнбуйрын газар тэдний мээрэн зангийн зэрэг бүгдийн дарга туслан харуулыг байцаан захирмой. Хөлөнбуйр захаас үүсгэн баруун этгээдэд Халхын Цэцэн хан аймгийн арван дөрвөн харуул залгамжилжээ. Энэ даруй Оросын гуйсан ёсоор худалдаа маймаа нэвтрүүлэх Хиагт хэмээх газрын зүүн этгээд хорин найман харуул мөн харуул бүр занги цэрэг бүгд гучаад өрх хамтаран суужээ. Хиагтын баруун айл Халхын Сайн ноён аймгийн тавьсан арван хоёр харуул үүнийг дотоод айл Халхын Засагт хан аймгийн тавьсан долоон харуул энэ даруй Хиагт хэмээх газрын баруун этгээд арван есөн харуул мөн энэ харуулын баруун үзүүрт Улиастай жанжин нарын захирсан Зянлин хэмээх суман харуулд залгамжлуулжээ. Хиагтын баруун хоёр аймгийн бүгд арван есөн харуулд гагцахүү Сайн ноён аймгийн дотор гучин өрх хүн суужээ. Нэг харуулаас гадна бус арван найман харуулд цөм хориод өрх хүн суулгажээ. Бүрнээ өрх хамтаран суулгасан тул тийнхүү дөрвөн аймаг дөчин долоон харуулыг гэр харуул хэмээмой. Харуул бүр нэгийн нэгд халах тайж нижгээд суулгажээ. Аймаг бүр нижгээд засаг тайж гаргаж өөр өөрийн аймгийн харуул ойр захиран суужээ. Хиагтын зүүн этгээд хоёр аймгийн харуулыг засаг нэг, хиагтын баруун этгээд хоёр аймгийн харуулыг засаг нэг, ерөнхийлөн захиран суужээ хэмээмой. Харуулыг байцаах энэ нөхрийн хэлсэнийг хянахад харуулын гадна нэгэн залгаагын байдлыг бие үзсэн адил мэдвээс болмой. Цэцэн хан аймгийн харуул дотор гадна саруул тал газар төдий тул харуул дотор хоёр зуун өрх хамгаалах цэрэг суулгажээ. Үүнийг хөшүүр цэрэг хэмээмой. Түшээт хан аймгийн харуул дотор гадна уул жалга бөгөөд гол горхи үлэмж буй. Зам бэрх, шугуй нягт байцаан явахад эсэргүүцэж Оросын харуулыг хамгаалан үзмой. Маш ойр үзэх нь мөн буй. Хиагтын баруун арван есөн харуулын дотор гадна зам нуга бэрхгүй боловч нэг залгаагийн газар уул шугуй ой, төгөл жалга, эдний дотор гагцахүү Сайн ноён аймгийн дөчин таван харуул орос харуулаас нуга холгүй үлсэн арван хэдэн харуул тус тус орос харуулаас нэг хоёр өдөр, гурав дөрөв өдөр хол явах замтай алгассан нь буй. Үнэхээр хол алсалсан нь мөн буй. Найралт төвийн тавдугаар онд тогтоосон Халхын дөрвөн аймгийн харуулын гадна нэгэн залгаагийн завсар хоосон буй. Дундадад бүгдээр байгуулсан хоёр овоог хязгаарын хил овоо хэмээмой. Энэ хил овоог харилцан сэмээр шилжүүлэх боловуу хэмээн хоёр этгээд харуулын хүн басхүү байцаан үзэхээр одмой. Хэрэв хил овоог давж явбаас даруй хязгаарыг давсанд болгож хууль ёсоор барьж шийтгэмой. Орос зан зөөлөн зальт боловч энгийн учир маш хичээнгүй эетэйгээр хуулийг сахиж явмой. Язгуураас харуул байгуулсан нь чухам хязгаарлан суусан дөрвөн аймгийн монголчууд хаяа хязгаарыг давж орос ардыг зовоон дэмий явах боловуу хэмээн харуул байгуулж байцаан захиргасугай хэмээх учир харуул суусан хүн мөн дөрвөн аймгийн олон засаг хошууны хүн туггүй сургаж ухуулахгүй болвоос осолдох юун боловуу хэмээн тийнхүү жил бүр хавар намар түшмэл зарж тэдний цэргийн зэвсэг жич уясан албаны морийг байцааж аливаа цаазлах зүйлийг сурган ухуулмой. Энэ харуулыг байцаах монгол явдлын яамны нөхөр удаа бүр дараалан байцааж харуулын ардыг дарангуйлах зүйд дарангуйлан тогтнуулах зүйд тогтонуулан огтлон сургах тулд тус тус айх бөгөөд шүтэн цаазалсан ёсоор хичээлдэн зүй зүйгээр дагаж явмой. Халхын дөрвөн аймгийн дотор Сайн ноён аймагт бүхүй Улиастай хотод нэгэн жанжин, нэгэн Хуувийн сайд Ховдын газар нэгэн Хуувийн сайд сууж дөрвөн аймгийн олон засаг нарын бэлтгэсэн тугаар цэргийг бүгд захирчээ. Энэ даруй хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин мөн тийнхүү дөрвөн аймгийн нижгээд монгол туслагч жил бүр дөрвөн улиралд улиран дараалан жишээлэн Улиастайн жанжины газраа жишээ сууж одмой. Басхүү жишээ авах дөрвөн аймгийн дөрвөн засаг буй жанжины газар төмөр адууны морь, тэмээ буй. Мөнхүү дөрвөн аймгаас хэлэлцэн засаг нэгийг гаргаж захиран адуулуулмой. Улиастай хотоос хойд тус зургаан өртөө явуулж Зянлин хэмээх суман харуул буй Зянлинаас үүсгэн баруун этгээд Эрчис голын ойр бүхүй Хумнайлах хэмээх харуулд хүрч бүгд хорин гурван суман харуул буй. Харуул суусан тайж түшмэл цэрэг цөм дөрвөн аймгийн засаг нарын өөр өөрийн сумын ардыг нийгэмжилэн гаргаж нэгийн нэгд хэлэлцүүлэн суулгамой.


Эдэнд албанаас цалин олгомой. Хорин гурван харуулын дотор зүүн этгээд нэгэн дундуурыг Улиастайн жанжин захирчээ. Баруун этгээд нэгэн дундуурыг Ховдын Хуувийн сайд захирчээ. Энэ суман харуулаас гадна басхүү булхай, албан тушаах, Алтан нуур зэрэг урианхай ард буй хумнайлахын баруун айл хомнойлох харуулаас үүсгэн баруун айл харуул цөм Тарвагатайгаас Манж Өөлд цэргийг гаргаж хэлэлцэн явуулж Тарвагатайн хоовийн сайд захирчээ. Ховдын хотоос Улиастайд хүрч энэ хооронд бүхүй арван таван өртөөгийн газар хол ташаалдажээ. Ховдын хойд  этгээд харуулын дотор нэгэн залгаагийн газар Дөрвөд хан, ван бэйл, бээс, гүн, засаг нар нутаглан суужээ. Эд мөн өөлд яст Тэнгэрийн Тэтгэсний арван зургадугаар оноос дараа дараагаар өршөөн соёлд хандаж дагаж ирсэн учирт тус тус цөм Богд эзний хүнд хишгийг хүлээж үе халан жарган суужээ. Ховдын ойр зүүн хойдод мянгадын ард нутаглажээ. Ховдын ойр баруун хойдод хэдэн зуун өрх хуучин өөлд ард нутаглажээ. Ховдын зүүн өмнөд өөлд яст захчины ард нутаглажээ. Ховдын харъяат чин өмнөд зах жич баруун өмнөд тус газраа Алтайн Урианхай ард зүг зүгээр нутаглажээ. Ховдын харъяат баруун өмнөд зах адил уулын өмнө Булган гол, Чингэл голын зэрэг газарт торгуудын Жүн ван, Шүйрэн бэйс, Шигтгэн /8/ нар нутаглажээ. Энэ тоорин нутагласан эл ард цөм Ховдын Хуувийн сайд харгалзан захирчээ. Тэнд басхүү тариа тарих ногоон тугийн түшмэл цэрэг буй. Жил бүр хураасан тариаг түшмэл цэргийн амын амуу болгон олгуулмой. Улиастайд хэрэглэх тариаг жил бүр Ховдоос зөөн авчуулмой. Чуулалт хаалганд суусан цахар хошууны сайдын захирсан өртөө Халхын өртөөнд залгамжилан шууд Улиастай Ховдод хүртэл тавьсаныг нь адил замын цэргийн өртөө хэмээмой. Хүрээний газар болвоос Улиастайн зүүн этгээд хоёр мянган газар мэт алсалжээ. Хүрээнээс урагш тавьсан арван дөрвөн өртөө шууд алтай замын далдалан хэмээгч цэргийн өртөөнд нэвтэрч зүүн этгээд чуулалт хаалганд одвоос болмой. Баруун этгээд Улиастайд одвоос болмой. Тод үсэг болвоос урьд зүүн гар аймаг бүхүй цагт тод үсэг хэрэглэх тул Богд эзэн хэрэв өөлд нарт зарлиг буулгаваас даруй монголчилон орчуулж манж үсэг тод үсгээр хавсран бичиж илгээмой....

ТБА-Архивч Ө.Оюун-Эрдэнэ

Add comment

Security code
Refresh