Sat12162017

Үйл явдлын тойм

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Архивын салбар, төрийн хариуцлагатай албанд цохило...

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салба...

Back Гадаад яамнаас Нийслэл хүрээний ойр орчимын эрхэм сүлд тахилга бүхий уул ба голд гөрөөлөх загас агнах зэргийг үл болох учир түүгээр консул сайдын газраа тодорхойлон явуулаад мэдэгдэн ирсэн хэрэг

Гадаад яамнаас Нийслэл хүрээний ойр орчимын эрхэм сүлд тахилга бүхий уул ба голд гөрөөлөх загас агнах зэргийг үл болох учир түүгээр консул сайдын газраа тодорхойлон явуулаад мэдэгдэн ирсэн хэрэг

  • PDF

Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг. Бүгд ерөнхийлэн захирах яамнаа өргөн илгээв. Явуулах учир, эдүгээ Орос генеральной консул сайдаас Нийслэл хүрээнд суугаа манай Оросын хүн нар Нийслэл хүрээний ойрхи ууланд гөрөөлөхөөр одсугай хэмээх нь хааяа буй тул гөрөөлж үл болох ойр орчмын эрхэм сүлд тахилга бүхий уулсыг тодорхойлон хариу илгээмү хэмээн манай Бүгд ерөнхийлэн захирах сайд Сайн ноён хан танд хэлүүлсэн үүнд байцааваас Нийслэл хүрээний өмнөд Богд хаан хайрхан уул, баруун этгээд Гурван сонгино хайрхан уул, Хойд этгээд Чингэлт уул, Билгэх уул, Өндөр улаан уул, зүүн этгээд Баянзүрх уул цөм эрхэм сүлд тахилга бүхий уулс болох учраа язгуураас аливаа хүн модыг үл огтлох ба гөрөөчилж үл болохын дээр Богд хаан хайрхан уулны ар тохиолдох Туул голоос мөн загас агнахыг цаазалсан зүйл бүхийн тулд үүнийг эрхэм генеральный консул сайдтанд найртай сайны ёсоор мэдтүгэй хэмээн явуулаад, байцаан үзэж уламжлан тушаах ажааму хэмээхээс гадна, үүнийг басхүү Бүгд ерөнхийлэн захирах яам, Дотоодын яамнаа тус бүр мэдэгдэн явуулсугай. Үүнийг басхүү үүний тул өргөн илгээв.

Олнаа өргөгдсөний гуравдугаар он зуны тэргүүн сарын хорин гурван.

 

ТБА-ын архивч С.Оюун

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 08, Лхагва гариг, 12:59

Add comment

Security code
Refresh