Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Орхон, Булган аймгийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулагдлаа

Орхон, Булган аймгийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулагдлаа

Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар 2017 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон болон Булган аймгийн төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад  “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх”, “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх”, “Хадгаламжийн нэгж бүрдүүлж, байгууллагын болон төрийн архивт данс, бүртгэл үйлдэн ажил хүлээлцсэн актаар шилжүүлэх нь”, “Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Орхон аймгийн 65 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 75 ажилтан, Булган аймгийн төвийн болон сумдын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан  150 ажилтан хамрагдав.

Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг боловсруулах, хэрэг бүрдүүлэх явцад тулгамдаж буй асуудалд нэгдсэн ойлголт өгсөн үр дүнтэй сургалт болсныг орон нутгийн удирдлага, сургалтанд хамрагдсан ажилтнууд сайшаан дүгнэсэн байна.

Add comment

Security code
Refresh