Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч нар Архивын ерөнхий газрын удирдлага, ажилтан, албан хаагчдад галын гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.


Тус сургалтын хүрээнд өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Гал түймэр унтраах тактикийн сургууль"-ийг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18-р анги, 30-р анги, Аврах анги 105 зэрэг газруудаас Монгол Улсын онцгой объект Архивын ерөнхий газарт амжилттай болов. 
Сургалтын үеэр Архивын ерөнхий газрын нийт албан хаагчид Гал түймэртэй тэмцэх бүлэг, Аврах бүлэг, Хэв журмын бүлэг, Механикжуулсан бүлэг, Анхны тусламжийн нөхөрлөлийн бүлэг гэсэн хэсгүүдэд хуваагдаж галын гамшгийн тактик сургалт хийсэн юм.


Мөн тактикийн сургуулиар Гал түймэр унтраах, аврах бие бүрэлдэхүүн Архивын ерөнхий газрын байранд гал түймэр гарсан тохиолдолд ажилтан албан хаагчдыг шуурхай аврах ажиллагаа явуулах, аюулгүй газарт байрлуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гарсан галыг бүрэн унтраах сургуулилтыг хийсний зэрэгцээ байгууллагын албан хаагчдаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага хийлгэсэн юм.


Add comment

Security code
Refresh