Wed10182017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдын 420 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол өнөөдөр /2017.09.29/ боллоо. Уг ёслолд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба, дэд дарга Г.Билгүүн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргал , дэд захирал, хурандаа Ч.Алтанхишиг болон гүйцэтгэгч “Гүрт цамхаг” ХХК-ны удирдлага, ажлын хэсгийн гишүүд, байгууллагын албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Тус орон сууц Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтанд орох юм.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас харьяа агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна. Эдгээрийн нэг хэсэг нь энэхүү ажилтан, албан хаагчдын орон сууц барих ажил юм. Тус орон сууцанд ХЗДХЯ, Архивын ерөнхий газар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын 80 гаруй хувийг хамруулах боломжтой юм. Мөн барилгын доод давхарт худалдаа үйлчилгээний төвөөс гадна хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөхөөр төлөвлөсөн. Түүнчлэн албан хаагчид төлбөрийн 30 хувийн урьдчилгааг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэж онцоллоо.

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh