Thu11232017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Архивын ерөнхий газар болон Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв хамтран ажиллах санамж бичигт байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээнд АЕГ, ХАБЭМТ хамтран 2017 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, төрийн болон төрөлжсөн архивуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх болондавтан үзлэгт үе шаттайгаар хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны ажил хамтран зохион байгуулах, мөн эрүүл мэндийн үзлэг болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд тулгуурлан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөмж үзүүлэхээр болсон юм.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Архивын ерөнхий газар, Хөдөлмөр Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв хамтран ажилтан албан хаагчдынхаа дунд спортын 2 төрөлт нөхөрсөг тэмцээнийг өчигдөр /2017.08.24/ зохион байгууллаа.


Тэмцээнээс волейболын эрэгтэй баг 1-р байр, эмэгтэй 2-р байранд шалгарсан бол сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2-р байр, эмэгтэй баг 1-р байранд шалгарсанаас гадна Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвийн архивч Я.Чулуун волейболын "ШИЛДЭГ ТОГЛОГЧ", Цахим сангийн төвийн архивч-операторч Ш.Хонгорзул сагсан бөмбөгийн "ШИЛДЭГ ТОГЛОГЧ" боллоо.

Нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

 

 

Add comment

Security code
Refresh