Thu11232017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, нөгөө талаас Монгол улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол улсын их сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон суралцагсдын практик сургалт, судалгааны ажлын орчин бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг асуудлууд тусгагдсан юм.
Архивын ерөнхий газар болон Монгол Улсын Их Сургуулийн хамтран ажиллах энэхүү гэрээ АЕГ-ын албан хаагчид болон МУИС-ын оюутан, төгсөгчид, эрдэмтэн судлаачид, багш профессор нарт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.



Add comment

Security code
Refresh