Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба тэргүүтэй ажилтнууд Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн үйл ажиллагаатай 2017 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай тохиролцож архивын шинэ байрны асуудлыг ирэх онд багтаан шийдвэрлэн ажиллахаар болж, зураг, төсвийг энэ онд багтаан хийлгүүлэн бэлэн болгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өгч, цаашид олон ажлыг хамтран зохион байгуулан ажиллахаар боллоо.
Мөн Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба Баянхонгор аймгийн үе үеийн удирдлагууд Төрийн архив болон архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд маш сайн анхаарал хандуулан, дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийллээ.




Add comment

Security code
Refresh