Wed07262017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын архивын албаны түүх, зохион байгуулалтыг судлахад үе үеийн архивын удирдах албан тушаалтан, эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагчид, архивчдын бичсэн ном, товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, хэлсэн үг, боловсруулсан дүрэм, заавар, гарын авлага зэрэг нь гол хэрэглэгдэхүүн болдог. Мөн тухайн цаг үеийн шаардлагыг тусган судалгаа, сурталчилгааны цөөнгүй өгүүлэл, тэмдэглэл, мэдээ бичиж тогтмол хэвлэлүүдэд нийтлүүлж байсан нь судалгааны нэг чухал сурвалж болдог байна. Тухайлбал, ахмад архивч Л.Дэндэв , Д.Лувсанжамьян , Б.Жамсран , Г.Цэрэндорж , Г.Пүрвээ , Ч.Мижээхүү , Г.Дүйнхэржав , Г.Норовсамбуу , Ц.Сономдагва , Ц.Шархүү , Л.Лувсанчүлтэм , Ө.Сэрээтэр , М.Дамдин , Ц.Дамдинсүрэн , Н.Дамба , Б.Балжиргармаа , Х.Магсаржав , С.Ичинноров , У.Жамсран нар тогтмол хэвлэлүүдэд архив, архивын баримтын тухай цөөнгүй өгүүлэл, тэмдэглэл, мэдээ бичиж нийтлүүлж байжээ. Харамсалтай нь тэдгээр нийтлэлүүдийг тусгайлан бүртгэж, судалгааны эргэлтэд оруулах, архивын байгууллагын түүх судлалын бүтээлүүдэд ашиглах ажил хийгдэж байсангүй. 
Иймд Монгол Улсын архивын албыг нэгэн цагт удирдаж явсан гурван ахмад архивчийн бичиж нийтлүүлсэн өгүүллийг толилуулж байна.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Add comment

Security code
Refresh