Wed07262017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ МЭРЭГШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ МЭРЭГШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Архивын ерөнхий газар-н зураг.

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Ойг угтан төрийн болон төрөлжсөн архивын ажилтнуудын дунд “Архивч-2017” сэдэвт урлаг, спорт, ажил мэргэжлийн тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байгаагаас гадна, ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын аврага шалгаруулах спортын наадмыг амжилттай зохион байгуулаад байна.
Мөн өнөөдрөөс эхлэн 3 өдрийн турш архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг Архивын ерөнхий газарт зохион байгуулж байна. 
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн хяналт явуулдаг 58 улсын байцаагч ажиллаж байна. 
Сургалтаар Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, холбогдох заавар, журмын талаар улсын байцаагчдад мэдээлэл өгнө. 
Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хяналт шалгалт хийх явцад тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, шинээр боловсруулж буй архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. 
Уг сургалт нь улсын байцаагчдын мэргэжил, арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд сургалтад оролцсон байцаагч нарт“Батламж”
олгох юм.

Архивын ерөнхий газар-н зураг.

Архивын ерөнхий газар-н зураг.

Add comment

Security code
Refresh