Thu09212017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Архивын ерөнхий г...

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны докто...

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

Back ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА /1936-1990 ОН/

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА /1936-1990 ОН/

  • PDF

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын

Тусгай төрлийн баримтын сангаас...

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба нь БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 30 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дэргэдэх “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс” нэртэйгээр анх байгуулагдаж БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1958 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаар тушаалаар БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны Улсын цагдан сэргийлэх газрын “Гадуур албаны хэлтэс харьяа Авто техникийн хэлтэс”,  БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны  сайдын 1958 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 718 дугаар тушаалаар БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтэс”, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №420/660 тогтоолоор БНМАУ-ын “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар” хэмээх нэртэйгээр 1990 он хүртэл замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж иржээ.

Богд Хаант Монгол Улсаас захиалж авчруулсан Форд маркийн автомашин.

Мөн анхны жолооч Бадам


1946 он хүртэл БНМАУ-ын хэмжээнд хэрэглэгдэж байсан

машины дугаар ийм байжээ.

 

Шинэ тутам батлагдан гарсан замын хөдөлгөөний дүрмийг

сурталчилж буй буйдал. 1949 он

БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1952 оны 755 дугаар тушаалаар Улсын хэмжээнд автомашин, мотоциклын улсын дугаар, гэрчилгээг шинэчлэн солих шийдвэр гаргаж, автомашины тоо бүртгэлийн зааврыг шинэчлэн баталжээ.

Замын хөдөлгөөний зохицуулалт. 1954 он

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 317/298 дугаар тогтоол, БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны  сайдын 1958 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 718 дугаар тушаалаар байгуулагдсан УАТХШБХ-ийн хамт олон

БНМАУ-ын СнЗ-ийн 1956 оны 386 дугаар тогтоол, НАХХЭЯ-ны сайдын 681 дүгээр тогтоолоор аймаг хотын дотор хувийн болон албан байгууллагын нэр дээр ашиглагдаж байгаа 380 мотоциклд албаны болон хувийн дугаар олгожээ.

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа.

Баримт бичгийн шалгалт. 1959 он

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №420/660 тогтоолоор БНМАУ-ын Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар байгуулагдав. Даргаар дэд хурандаа Ё.Жамсран, орлогч даргаар Ж.Ёндожамц, д/х Д.Пунцаг, хэлтсийн даргад С.Зодов томилогджээ. 1962 он


БНМАУ-ын хэмжээнд автомашин, мотоциклын жолооч нарын хотын гудамж, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгах ажлыг 1962 оны 05 дугаар сараас эхлүүлж, тэнцсэн жолооч нарын үнэмлэх дээр

“Тэнцэв” хэмээн бичиж олгодог байжээ.


Замын цагдаагийн алба нь  1936 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Усны гудамжны баруун салаа, Хиамны заводын ар, Гандангийн дэнж, Баянгол зочид буудлын орчим, ЭМЯ-ны эсрэг замын анги зэрэг газруудаар байрлаж байгаад 1968 онд одоогийн байрандаа оржээ.


БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 361 дүгээр тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах аппаратын болон Улсын хэмжээнд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг баазуудын жолооч нарыг жилд 1-2 удаа эрүүл мэндийн болон жолоочийн мэргэжлийн үзлэг, шалгалтад оруулж, хөдөө орон нутагт явахад нь тогтмол шалгадаг байжээ.


1972 оноос замын хөдөлгөөний зохицуулагч нарт цагаан цамц 3 жилийн, цагаан өнгийн мөрөвчтэй

бүс 5 жилийн, саравчтай малгайны цагаан даавуун бүрээс 3 жилийн хугацаатайгаар олгож байхаар шийдвэрлэжээ.


БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойд ЗХУКН-ын төлөөлөгчид манай улсад 2 дахь удаагаа айлчлахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үүргээ гүйцэтгэж байгаа нь.1971 он

Замын хөдөлгөөн зохицуулах хяналт шалгалтын үйл ажиллагаанд Ё.Цэвэлсүрэн, А.Цэцэгсайхан, Г.Буяндэлгэр, Б.Чанцал, А.Зурхаан, Л.Сувдаа, П.Сарантуяа нарын 7 эмэгтэй зохицуулагчийг туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. 1976 он


БНАГУ-ын ЦСБ-аас цагаан лидеринэн цув дотортой /доторгүй/, мотоциклийн хүрэм, өмд, мотоциклийн салхины шил, батарейны цагаан цүнх зэргийг бэлэглэж байжээ. 1979 он

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор УАТХШБГ-ын “Уран зохицуулагч”-ийг  шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад ахлагч Х.Даваадорж бусдыгаа хошуучлан түрүүлж “Уран зохицуулагчаар шалгарсан ба уг тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэж өнөөг хүртэл уламжлал болгон явуулж байна. 1981 он


Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас Монголын радио телевизийн үндэсний хороотой хамтарч “Хүүхэд замын хөдөлгөөн”, “Бидний явдаг зам”, “Ногоон гэрэл-цагаан шугам” зэрэг нэвтрүүлэг, сургалт сурталчилгаа явуулдаг байжээ.1984 он.

 

Г.Рэнцэндорж даргатай Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар. 1989 он

Add comment

Security code
Refresh