Sun04302017

Үйл явдлын тойм

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back АРДЫН ХАТАНБААТАР САНДАГДОРЖИЙН МАГСАРЖАВЫН ҮНЭМЛЭХ ТАМГАТ БИЧИГ

АРДЫН ХАТАНБААТАР САНДАГДОРЖИЙН МАГСАРЖАВЫН ҮНЭМЛЭХ ТАМГАТ БИЧИГ

  • PDF

Монгол Ардын Намын Төв Хорооноос 1924 онд  намын суртал зорилгыг ард түмэнд ухуулан дэлгэрүүлэх зорилгоор нэр бүхий гишүүдийг аймаг хошуудад томилон ажиллуулсан ажээ.

Үндэсний Төв Архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивт дээрхи үйл ажиллагаатай холбогдолтой томилолтын үнэмлэх хадгалагдаж байна.

Хан Хэнтий уулын аймагт томилогдсон гишүүн  С.Догсомд  тав дугаартай үнэмлэх, мөн аймагт томилогдсон гишүүн Ж.Баваасанд зургаа дугаартай үнэмлэх, Урианхай, Дөрвөд зэрэг газар томилогдсон гишүүн  Ардын Хатанбаатар С.Магсаржавт долоо дугаартай үнэмлэхийг тус тус шийтгэн олгосон ажээ. Үнэмлэх бичигт Төв Хорооны дарга С.Данзан гарын үсэг зурсан байна.

ҮНЭМЛЭХ ТАМГАТ БИЧИГ. ДУГААР 7.

Монгол Ардын Намын Төв Хорооны бичиг.

Үнэмлэх тамга дарсан бичиг шийтгэн олгосоны учир.

Эдүгээ гишүүн Ардын Хатан Баатар Магсаржавыг Ардын Намын төлөөлөгч дор томилсон учир, Урианхай, Дөрвөд зэрэг газар олон ард дор намын суртал зорилгыг дэлгэрүүлэх ба үүр байгуулах зэрэг эрх олгосоны тулд, эл хүрсэн газар орны эрх барьсан ард түшмэд учрыг гүнээ мэдэж  элдэв дор сайнаар тусламж үзүүлтүгэй хэмээн үүний тул тамга дарсан үнэмлэх бичиг шийтгэн олгов.  Хэрэг дуусмагц эгүүлэн хураалгасугай.

Олноо өргөгдсөний 14 он 5 сарын 29  /аргын 7 сарын 1/.

Төв Хорооны дарга Данзан.

 

АЕГ-ын МАЗУГ-ын ЭША Ё.Батхишиг

Add comment

Security code
Refresh