Sat06242017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

Архивын ерөнхий газрын хамт олон 2017 оны 2 сарын 23-ны өдөр сар шинийн баярыг угтан архивын салбарыг хөгжүүлэх, Монгол Улсын түүхийг нандигнан хадгалж, хойч үедээ бүрэн бүтнээр өвлүүлэх ариун үйлсэд залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад буурлуудаа хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүллээ.

Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн, Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрах, Захиргааны удирдлагын газрын дарга Л.Баасанбаяр нар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, шинэ цогцолбор барилгын баримтын хадгаламжийн сан, үзэсгэлэнгийн болон уншлагын танхимтай танилцууллаа.


 

Түүнчлэн 2017 онд 80 нас хүрч байгаа ахмад ажилтан П.Цэнд, Л.Үрлээ болон хамгийн өндөр буюу 96 настай ахмад ажилтан Д.Должин нарт хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, гарын бэлгийн хамт гардуулав.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh