Thu09212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг хуурамчаар үйлдэх явдал гарах болсонтой холбоотойгоор Архивын ерөнхий газрын Дэд дарга, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Билгүүн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт болон бусад холбогдох албан тушаалтнууд 02 дугаар сарын 08-ны өдөр ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр архивын лавлагааг хуурамчаар үйлдэх явдлыг таслан зогсоох,  хамтарсан хяналт шалгалт явуулах, архивын лавлагааг тодорхой хэмжээний нууцлалтай болгох, хоёр байгууллагын мэдээлэл солилцох ажлыг хөнгөвчилж, иргэд байгууллагад үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай болгох, иргэд ажилласан жил, тэтгэврийн хэмжээгээ үнэн зөв тогтоолгох нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.


АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh