Sun03262017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд үргэлжилж байна

Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд үргэлжилж байна

Архивын ерөнхий газраас зохион байгуулдаг архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд  үргэлжилж байна. 2017 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд “Төрийн архивын баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, дахин  боловсруулалт хийх ажлын арга зүй” сэдэвт мэргэшүүлэх 16 цагийн сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд Дархан-Уул,  Дорнод аймгийн архи.вын тасгийн дарга, Архангай, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийн архивын тасгийн сан хөмрөгч нар зэрэг  нийт 27 хүн хамрагдаж “Батламж”-аа гардан авсан юм.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи  нэвтрүүлэх ажлын арга зүй” сэдэвт мэргэшүүлэх сургалт боллоо. Сургалтанд Улаабаатар, Өмнөговь, Архангай, Говьсүмбэр,  Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Завхан, Увс, Баян-Өлгий, Дорнод, Булган, Орхон, Говь-Алтай, Төв аймгуудын  архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажилладаг нийт 69 ажилтан, албан хаагч  хамрагдлаа. Энэхүү сургалтаар цахим  албан хэрэг хөтлөлт, архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх, цахим сан, цахим архив байгуулах ажлын арга зүй,  цахим баримтын хадгалалт, хамгаалалт, архивын мэдээллийн аюулгүй байдлын тухай 24 цагийн хичээл орсон юм.

Энэ хоёрдугаар сард архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр дахин 3 удаагийн  мэргэшүүлэх сургалт явагдана

АРХИВИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh