Thu11232017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 сарын 03-ны өдөр Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор байр, Үндэсний төв архивын хадгаламжийн сангийн нөхцөл байдалтай танилцав.

Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын ажилтнууд хүлээн авч уулзан, ажил мэргэжлийн санал бодлоо хуваалцаж, ярилцлага өрнүүлж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

 

Нийслэлийн архивын газрын ажилтнууд ҮТА-ын бусад архивын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Түүхийн баримтын архивын хөмрөгийн жагсаалт, дансны дэлгэрэнгүй бүртгэл, архивын баримтад нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийсэн хөмрөгийн данс, бүртгэлүүд, хөмрөгийн хэрэг зэрэг архивын тоо бүртгэлийн баримт бичгийн хөтлөлттэй танилцан, туршлага судлав.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh