Sun03262017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалтыг 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс  2017 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр хүртэл ажилттай зохион байгууллаа.

Сургалтад Баян-Өлгий, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Төв, Дорнод зэрэг аймгуудын архив, бичиг хэргийн ажилтнууд, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар төмөр замын удирдах газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Багануурын амьдрал” сонин зэрэг байгууллагуудаас нийт 43 хүн хамрагдаж  2017 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авав.

Сургалтаар “Төрийн албан хэрэг хөтлөлт” “Архивын онол, арга зүй”, , “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй” сэдвээр 164 цагийн хичээл оров.

Анхан шатны сургалтын дараагийн ээлж 2017 оны 03 дугаар сарын 01-29-ний өдрүүдэд явагдана.

Xоёрдугаар сард архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 5 удаагийн  мэргэшүүлэх сургалт явагдана. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,  төлөвлөгөө болон захиалга өгөх загварыг энд дарж үзнэ үү.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh