Thu11232017

Back АЕГ АЕГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Хяналт шалгалт

Хяналт шалгалт

АЕГ-аас Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг ба Монгол улсын Архивын тухай хууль, түүнд холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явц байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор төрийн архив, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд хяналт шалгалтыг явуулдаг.

Хяналт шалгалтыг төрийн архив, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт гэсэн 3 үндсэн чиглэлээр хийдэг ба мөн улсын хэмжээнд, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд 1 удаа зохион байгуулдаг.

 

Хяналт, шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын хэлтсээс 2015 онд хийх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, хуваарь, дотоод аудитын хэлтсээс гаргасан албан шаардлага гэх мэт мэдээллийг Энд дарж үзнэ үү

Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс

төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт

шинжилгээ-үнэлгээ хийв

Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүллээ. Хяналт, шинжилгээ-үнэлгээнд төрийн 33 архив хамрагдсан бөгөөд эдгээр архивуудаас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын бичвэр тайланг,  14  үзүүлэлт, 92 асуулга бүхий статистик мэдээний хамт гаргуулан авч дараах чиглэлүүдээр ангилан хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна. Үүнд:


1. Удирдлага, зохион байгуулалт
2. Архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт
3. Нягтлан шалгалт
4. Архивын баримтын тоо бүртгэл, тооллого
5. Хадгалалт хамгаалалт
6. Эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэлт
7. Цахим сан бүрдүүлэлт
8. Архивын баримтын ашиглалт
9. Эрдэм шинжилгээ, арга зүйн ажил

 

Төрийн архивуудын 2014 оны үндсэн үйл ажиллагаа нь “Хангалттай” гэсэн үнэлгээтэй байна.
Төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ-үнэлгээ болон бусад мэдээллийг Энд дарж үзнэ үү

 

Төрийн архивуудын 2014 оны хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийв

Төрийн архивуудын Албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нарын 2014 оны хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, дүгнэн зөвлөмж боловсруулан 2015 оны 2 дугаар сарын 27-ны 1/170 тоот албан бичгээр хүргүүлэв.