Wed07262017

Үйл явдлын тойм

ОРХОН АЙМАГТ

ОРХОН АЙМАГТ "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгэ...

Төрийн архивын дарга, эрхлэгч нарт

“Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээл...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын а...

Back Богд хаан Жабзундамба хутагт таалал төгссөний учир бэлэвсрэх ёсыг гүйцэтгэж, хааны тамга, өргөмжлөлийг засгийн газарт шилжүүлж, улсын дээд эрхийг ардын засгийн газар түр хадгалуулахаар тогтсон тухай /1924.05.20/

Богд хаан Жабзундамба хутагт таалал төгссөний учир бэлэвсрэх ёсыг гүйцэтгэж, хааны тамга, өргөмжлөлийг засгийн газарт шилжүүлж, улсын дээд эрхийг ардын засгийн газар түр хадгалуулахаар тогтсон тухай /1924.05.20/

  • PDF

Олноо өргөгдсөний арван дөрөвдүгээр он  дөрвөн сарын арван долоон бөгөөд таван сарын хорины өдөр.

Ардын засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон арван тавдугаар хурлын бичиг.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. Бидний улсын

Богд хаан Жабзундамба хутагт энэ оны дөрвөн сарын арван долооны барс цагт нэгэнтэй таалал төгссөн учраа, одоо ёслол зэргийг хэрхэн гүйцэтгэх явдлыг хэлэлцээд,  гонзогийн хурал номын зүйл ба, шарлыг хэзээ, хаана, хэрхэн залах зэрэг явдлыг харъяат хамба шанзудба нарыг  газраас эрхлэн гүйцэтгэхээс гадна,  энэ өдөр улсын сангаас нэгэнтээ  мандал өргөсөн ба тушаан өргөхөөр тогтсон боловч завдсангүй тул одоо улсын сангаас гурван мянган лан гаргаж  гонзогийн хурал номд оролцуулан гүйцэлдүүлэх ба олон яам албаны газрууд маргаашнаас эхлэн гурван өдрийн албан хэрэг шийтгэхгүй олон нийтээр хорин нэгэн хоног баяр цэнгэл үйлдэхгүй бэлэвсрэх ёс-ыг гүйцэтгэх ба дараа шарилыг залах өдөр цэрэг жагсаан ард олноор их ёслолыг явуулах, басхүү

Хааны тамга өргөмжлөлийг засгийн газраа шилжүүлэн залж, улсын их хурал хуралдахын инар улсын дээд эрхийг Ардын Засгийн Газраа түр хадгалваас зохих явдлыг Дотоод Явдлын Яамнаас эрхлэн гүйцэтгэж нийтээр зарлан даган явуулахаар тогтоов.

 

ЕРӨНХИЙ САЙД: ЦЭРЭНДОРЖ

БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ БӨГӨӨД ЗАСГИЙН

ГАЗРЫН ЗӨВЛӨХ ТҮШМЭЛ: ЭЛБЭГДОРЖ

ЦААЗ ХУУЛИЙГ ЭМХЛЭХ ХЭЛТСИЙН

ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ:  НАЙДАНСҮРЭН

ХЯНАН БАЙЦААХ ХЭЛТСИЙН  ДАРГА:  ГЭЛЭГСЭНГЭ

ДОТООД ЯАМНЫ САЙД:  НАВААННЭРЭН

ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ: ДЭНДЭВ

ГАДААД ЯАМНЫ САЙД: АМАР

ЦЭРГИЙН ЯАМНЫ САЙД: МАГСАРЖАВ

ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ: КОСИЧ

САНГИЙН ЯАМНЫ САЙД: ДОРЖ

ШҮҮХ ЯАМНЫ САЙД: СОНОМДОРЖ

ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ: ТҮВШИНТӨР

АРДЫГ ГЭГЭЭРҮҮЛЭХ ЯАМНЫ

ХАМААРАХ САЙД БӨГӨӨД

ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ: ЭРДЭНЭБАТХААН

ЗӨВЛӨХ ТҮШМЭЛ: ЦЭВЭЭН

НАМЫН ТӨЛӨӨЛӨГЧ: ДАНЗАН

ЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ: РАДНААБАЗАР

 

МУҮТА, Х-1.  Д-1.  ХН-289.  Х-168-169.

ТБА-ын Уншлагын танхимын лаборант Д. Аззаяа

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 17, Даваа гариг, 23:30

Add comment

Security code
Refresh