Fri02232018

Үйл явдлын тойм

Цагаан сарыг тэмдэглэх тухай

Цагаан сарыг тэмдэглэх тухай

МАЗУГ-ын эрдэм шинжилгээний гэрээт ажилтан Г.Сэр-о...

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

1. Ажлын байрны нэр:

Архивын ерөнхий газрын  Мэдээл...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ГАРЛАА

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 ...

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Отгоны Энхмөнх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүх...

Back Хөвсгөл нуурын Урианхайг захирагч дэд зэрэг жинс, тогос отго, таван зэрэг нэмсэн бүгдийн дарга Хашжаргалын бичиг

Хөвсгөл нуурын Урианхайг захирагч дэд зэрэг жинс, тогос отго, таван зэрэг нэмсэн бүгдийн дарга Хашжаргалын бичиг

  • PDF

Өргөн илгээх бичиг.

Халхын Хүрээнд хуралдсан олон ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нар танаа өргөн илгээв. Өршөөн хамгаалахыг гуйн явуулах учир. Цагаагчин гахай жил/1911 он/-ийн өвлийн тэргүүн сарын шинийн хорин гурванд хүлээн авсан олон ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нар танаа газраас Очир дара Богд гэгээн Танаа лүндэн зарлиг авралыг хичээнгүйлэн дагаж, өөртөө Дундад, Монгол нэгэн улс болно хэмээх учрыг хичээнгүйлэн ухуулж олон тамга батыг нийлүүлэн дарж, зарлиг хүргэж, ирсэн Дээд лүндэн зарлигийг хичээнгүйлэн хүлээн авч, өргөн уншиж даруй муу заяанаас сайн заяанд төрөх лутыг олсон адил тэсгэлгүй баярлан, сүсэглэвч барахгүй, үүлэн уулын зүг хандан залбиран ирсээр буй. Эдүгээ бүгдийн дарга өчүүхэн Хишигжаргал, түшмэд нар дээд лүндэн зарлиг олон ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нар Танаа ухуулсан нь хичээнгүйлэн дагаж нэгэн сэтгэл хамт хүч гаргаж чармайн зүтгэхийг хичээхийн завсар захирсан өчүүхэн хошуу газар орноо арга сүвэгчлэн сахисугай хэмээн үнэн учрыг гаргаж олдвоос, олон ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам, нар Танаа явуулан гуйх нь, өчүүхэн хошууг өршөөн толилж, гүнээ хамгаалан элдэв зүйлд энэ мэт дотночилон ухуулж заан сургаж довтолгосоор өршөөлийн дотор агуулах явдлыг хичээнгүйлэн гуйсугай. Жич: энэ бичгийн хариуг хурдан түргэн өргөн явуулбаас үрхих бүлгээ. Гагцхүү бүгдийн дарга өчүүхэн Хашжаргалын бие өвдсөн учир бага  удсан үнэнг хамтаар илэрхийлэн гаргаваас зохимой. Үүний тул өргөн илгээв.

Цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын хорин дөрвөнөө.

МУ, ҮТА, Х-А3, Д-1, ХН-304, Нугалбар-8

Мэдээг хөрвүүлж, бэлтгэсэн:  П.Төгсжаргал

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 13, Пүрэв гариг, 23:06

Add comment

Security code
Refresh