Sun03262017

Үйл явдлын тойм

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back Монгол орон ба Монголчуудыг шинжих тухай Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Кондратьевын бичсэн баримтын жагсаалт

Монгол орон ба Монголчуудыг шинжих тухай Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Кондратьевын бичсэн баримтын жагсаалт

  • PDF

С.А.Кондратьевын оролдож боловсруулж байсан зүйлийн тэмдэглэл

Үүнийг оюутан Казан монголчлов.

Монгол орон ба Монголчуудыг шинжих тухай С.А.Кондратьевын зохион бичсэн зүйлүүд.

/х/ ийм тэмдэг нь материал нэмэгдсээр буй тул бичиж төгсөөгүй хэмээсэн нь болой.

Монголын хөгжим /Magnum opus/ 1000 шахам, дууны аялгууны тэмдэглэл ба шинжлэл хөгжмйн зүйлүүд тэмдэглэл нь болой/х/.

1. 1923 оны арван, арван хоёрдугаар сард Улаанбаатар хотноо Монголын дуу хөгжмийн шинжилгээний тухай/Үүнийг “Орос географийн  шинжлэлийн газрын мэдээ хэмээх бичгийн 56 дугаар ботийн 1 дүгээр дэвтэрт хэвлэсэн/. Нотын тэмдэглэл ба  тайлбар сэлтийг хавсаргасан мөн зохиолын бичмэл эх.

2. Хараа голын дээд биеийн орчим бүхий булшнуудын тухай. 14 зураг, 30 фотографийн сэлт

3. Хэнтийн географийн тухай материалууд. Судар бичгийн хүрээлэнгийн 1926 онд явсан Онон голын экспедицийн фотографид хавсаргасан тайлбар тэмдэглэл.

4. Зүүнхүрээ хэмээх хийдийн тухай тэмдэглэл. 5 фотографи ба план зургийн сэлт/Хүрээлэнгийн Онон голын экспедицийн шинжлэл/

5. Хүрмэн хэмээх Хангалын нуур ба түүний орчим газрын байдлын тухай тэмдэглэл/5 фотографи, 2 планы сэлт. Хүрээлэнгийн Ононгийн экспедицийн шинжлэл/.

6. Өглөгчийд бүхий хуучин хэрмийн тухай товч өгүүлэл/план ба 9 фотографийн сэлт. Хүрээлэнгийн Ононгийн экспедици/

7. Хэнтий дэх ашиг бүхий ан гөрөөлөх тухай материалуудын товчилсон тэмдэглэл/Хүрээлэнгийн Ононгийн экспедици/

8. Зүүнхэнтийд митриологи ба гифсомитрийн шинжилгээ үйлдсэн тухай/Хүрээлэнгийн Ононгийн экспедици/.

9. Хүрээлэнгийн Ононгийн экспедицийн зургийн альбом 1926 он, /тэргүүүн дэвтэр/, 114 фото.

10. Мөн альбом/дэд дэвтэр/

11. Хэнтийн газар орны байдлын тухай хэрэглэгдэхүүнүүд, баруун орны шинжилгээний анги Хэнтийн замын тэмдэглэлв 1927 он.

12. Хэнтийн нурууны тухай товч өгүүлэл.Үүнийг Эринчин монголчлоод 1928 онд Намын 12 дугаар сэтгүүлд хэвлэсэн.

13. Хэнтийн баруун этгээдээс нуурын шинжилгээ үйлдсэн тухай. 1927 он/Хүрээлэнгийн Хэнтийн баруун этгээдийн шинжилгээний анги/

14. 1928 оны 5 дугаар сард илтээр үйлдсэн өндөр намын хафсомитрийн шинжилгээ.

15. Хэнтийн газар орны байдлын тухай хэрэглэл, зүйлүүд

16. 1928 онд Судар бичгийн хүрээлэнгээс уурын тэргээр зорчин Хэрлэнд зарим газрын өндөр намыг баромитрээр хэмжин тодорхойлсон нь

17. Хүрээлэн уг Хэнтийн баруун этгээдийг шинжилсэн ангийн зургийн альбом, 254 фото.

18. Хэнтийн шинжилгээний ангийн газрын зураг ба хэмжих ухааны зургийн альбом. 1926-1927 он.

19. Монголын дуу хөгжим ба түүний мандан хөгжихийн мөр.

20. Монголын шатар наадам

21. Нанхиадын шатар наадам

22. 1928 оны 4 дүгээр сард хүрээлэнгээс монгол шатарын цуваа.

23. Монголын шатарыг шинжлэхэд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн, зүйлс, монгол газар монголчууд шатар хэрэглэсэний тэмдэглэл, 1928-1929 он.

24. Хүрээлэнд 1929 оны 1 дүгээр сараас нуурын газруудын байдлыг илтгэсэн илтгэл.

25. Монголоос нуурыг шинжлэхэд хэрэглэх зүйлүүд Улаанбаатар хотоос нуурын байдал, Монголын аж ахуй хэмээх сэтгүүлийн ... дугаар дэвтэрт хэвлэсэн, 1929 он.

26. Монголын Буриадын Бөө мөргөлийн тухай хэрэглэгдэхүүн.

27. Хүрээлэнгийн зургитйн сангийн байдлыг 1929 оны 1 дүгээр сарын нэгэнээ илтгэсэн тэмдэглэл.

28. Хэнтийн фото зургийн альбом/215 зураг/.

29. Хүрээлэнгийн Хангайн шинжилгээний ангийн хабсомитр ба митрологийн шинжилгээ хийгээд түүнийг үндэслэн өндөр газруудын хэмжээг магадлан бодож олсон зүйлүүд.

30. Улиастайн Дүүрэгч ван хүртэлх замын тэмдэглэл.

31. Дүүрэгч вангаас Хан хөхийн нуруу хүрээд буцсаны өдөр тутмын тэмдэглэл.

32. Латтиморын “Carawan routes of Iinner Asia” ба Шумберийн “From the Tienshan to the Altai” хэмээх товч өгүүллүүдийн тухай/Монголын аж ахуйн 2 дугаар дэвтэрт хэвлэсэн, 1929 он/

33. Хангайгаас нуурын байдал ба газрын хотгор товгорын байдал, Монголоос нуурыг шинжлэх тухайн хэрэглэгдэхүүн зүйл/Монголын аж ахуйн 3 дугаар дэвтэрт хэвлэв, 1929 он/

34. Хүрээлэнгийн 1928 оны Хангайн шинжилгээний анги Симуковын үйлдсэн газрын өндөр намын шинжилгээг хянан нягталсан нь.

35. Хүрээлэнгийн говийн шинжилгээний ангийн 1929 оны 5-6 сард үйлдсэн өндөр намын шинжилгээ

36. Мөн зүйлийг боловсруулан Монгол дахь өндөр газруудын нэрсийг жагсаасан нь.

37. Хүрээлэнгийн говийн шинжилгээний анги хэмээх зүйлийг Монголын аж ахуйн 4 дүгээр дэвтэрт хэвлэсэн, 1929 он.

38. Хангайн фото зургийн альбом, тэргүүн дэвтэр 238 зураг. Мөн зүйл дэд дэвтэр 181 зураг.

39. Богд уулын өндөр намын тухай Ерөөгийн модны явдал бүх газрын туйлын өндөр ба ... хэмжээг магадласан нь.

40. Тэлмэн нуур ба Хангайн баруун хязгаар|Монголын аж ахуйн 5 дугаар ботид хэвлэсэн, 1929 он|

 

МУ, ҮТА,  Х-23,   Д-1,   ХН-166,  тал-1-6

МАЗУГ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 06, Пүрэв гариг, 11:12

Add comment

Security code
Refresh