Wed07262017

Back Онлайн үзэсгэлэн Чөлөөлөх дайн-1945

Чөлөөлөх дайн-1945

  • PDF

1.1945 оны 8 дугаар сарын 10. БНМАУ-ын Бага хурал ба Засгийн газраас Японд дайн зарлах тухай тунхаглах бичиг

2.ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан цэрэг дайчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов.

3.Монгол ардын цэргийн морин анги Бага хянганы даваанд.

4.Манай дайчид Говь хянганыг туулсан нь.

5.Тэмээн хөсөг Чөлөөлөх дайны үед.

6.Монголын морьт ангийн цэрэг урт цагаан хэрмийн хаалгаар орж байгаа нь.

7.Монгол-Зөвлөлтийн армийн командлал Хятадын чөлөөлөх армийнхантай уулзаж байгаа нь.

8.Гу-бай-кү-г чөлөөлсний дараа цуглаан хийж байгаа нь.

9.Жэхе хотыг чөлөөлсөн нь.

10.ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, Байгалийн цаад фронтын командлагч, хурандаа генерал М.П.Ковалёв, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбал, МАХЦ-ийн Жанжин штабын дарга дэслэгч генерал Рубин нар.

11.Чөлөөлөх дайнд оролцсон ЦЯЯамны болон МАХЦ-ийн нэгтгэл ангиудын зарим дарга нар.

12.Зүүн гар талаас: Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, С.Дампил, Улс төрийн газрын орлогч дарга, хурандаа Д.Цэдэндамбаа нар.

13.Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр хурлын тогтоолоор МАХЦ-ийн ангиудын Улаан тугийг үйлдэх журам, Улаан тугийн тухай дүрмийг шинэчлэн баталж, анги, нэгтгэлүүдийн тугийг шинэчлэн, байлдааны фронт дээр гардуулан өгчээ.

14.7 дугаар механикжуулсан бригадын 1945 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Жанбей хотоос урагш 12 километрийн зайтай Жанчхүүгийн давааны ард болсон байлдааны ажиллагааг үзүүлсэн схем.

15.Сайн дурын морьт отрядын дарга, хошууч генерал Ч.Мижид.

16.Сайн дурын морьт отрядын төв штабын дарга дэд хурандаа В.Даржаа.

17.Завсар хотод болсон ёслолын жагсаалын үеэр маршал Х.Чойбалсан дэд хурандаа В.Даржа нартай мэндчилж байгаа.

18.Япончуудаас олзлолсон зэвсгүүд

19.Японы олзлогдсон цэргүүд.

20.Уран зураг.

21.Уран зураг.

22.Үнэмлэх.

23.Японыг ялсны төлөө медалийн үнэмлэх.

24.Улаанбаатар хотын Буянт-Ухаагийн тохойд болсон баярын буудлага.

25.Дорнод Азийн бүдүүвчилсэн зураг. Эзэрхэг японыг ялсан их баярт зориулан энэ зургийг Монголын олон сум багийн дарга ухуулагч нарт “Үнэн” сонины газраас бэлэглэв.

 

Батлан хамгаалахын төв архив

Add comment

Security code
Refresh