| Архивын үйлчилгээ |
|
|
|
ҮТА Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасны дагуу байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтаас үндсэн 3 төрлийн лавлагаа гаргаж үйлчилж байна. Сэдэвчилсэн /Сэдэвчилсэн лавлагаа нь тодорхой сэдэв, үйл явдалд хамаарах асуудлаар архивын баримт, эх сурвалжаас шүүн гаргасан мэдээлэл/ Сэдэвчилсэн лавлагааг танилцуулга, баримтын сэдэвчилсэн жагсаалт, баримтын бүрэн буюу хэсэгчилсэн хуулбар хэлбэрээр гаргаж, дагалдах албан бичгийн хамт захиалагчид явуулдаг. Нийгэм, эрх зүйн шинжтэй /Нийгэм, эрх зүйн шинжтэй лавлагаа нь байгууллага, хувь хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор архивын баримт, эх сурвалжаас шүүн гаргасан мэдээлэл/ Нийгэм эрх зүйн шинжтэй лавлагаанд иргэдийн улсад ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, цэргийн алба хаасан хугацаа, эрүүл мэндийн байдал, шагнал урамшил, ял шийтгэл, цол хэргэм, боловсрол, өмчийн харилцаа, өв залгамжлах эрх болон иргэний бүртгэл мэдээлэлтэй холбогдох асуудлууд хамаарагдана. Ураг төрлийн холбогдолтой /Ураг төрлийн холбогдолтой лавлагаа нь хувь хүний угсаа гарал, удам судар, намтар түүх, ам бүлд холбогдох асуудлаар архивын баримт, эх сурвалжаас шүүн гаргасан мэдээлэл/ Иргэдийн ураг төрлийн холбогдолтой лавлагаанд овог, эцэг, эх, нэр, ам бүл, төрөл садан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, намтар түүх зэрэгтэй холбогдох мэдээллүүд хамаарагдана. Ураг төрлийн холбогдолтой лавлагааг угийн бичиг, гэрийн үеийн бичиг, хүн амын болон эд хөрөнгийн тооллогын бүртгэл, тухайн иргэний намтар түүхтэй холбогдох бусад баримтыг үндэслэн гаргана. Тус архивын сан хөмрөгт 1929, 1933, 1944, 1947, 1956 МУ-ын 2000 оны хүн амын тооллого хадгалагдаж байна. Уншлагын танхим Архивын баримтыг үзэж судлахыг хүссэн эрдэмтэд, судлаачид, оюутан сонсогчид болон иргэдэд архивын уншлагын танхимд сууж баримт ашиглах боломжтой. Архивын уншлагын танхимаар үйлчлүүлэхийг хүссэн судлаач, эрдэмтэд баримт үзэж судлах талаархи өөрийн байгууллагын албан бичиг, их, дээд сургуулийн оюутан, сонсогч нар нь сургуулийн удирдлагын албан ёсны тодорхойлолт, иргэд хувийн өргөдлийг бүрдүүлж, архивын удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авна. Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тариф Лавлагаа, мэдээллээр үйлчлэх цагийн хуваарь
Жич: “Алдарт эх” одонгийн лавлагааг долоо хоногийн эхний 4 өдөр 09.00-12.30 цагийн хооронд авах ба хариуг ажлын 3 хоногт багтаан 14.00-17.00 цагийн хооронд олгоно. Үндэсний Төв Архивын сан хөмрөгт баримт нь хадгалагдаж байгаа байгууллагын жагсаалт
|
|||||||||||||||||||||||||





Archives Service 

