| Төрийн архивын улсын үзлэгийн талаар |
|
|
| Мягмар, 2010 оны 02 сарын 23 | |
|
Төрийн архивын улсын үзлэгийг 2010 оны 3 дугаар улиралд багтаан төрийн төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэлийн архивуудад явуулна.
Үзлэгийн зорилго нь Монгол улсын Архивын тухай хууль тогтоомж, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивын үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход оршино. Үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах комисс байгуулагдан ажиллах бөгөөд үзлэгийг дүгнэх үзүүлэлт, аргачлал, үзлэгт хамрагдах төрийн архивуудын жагсаалт, хуваарийг хэлэлцэн баталж, үзлэгийн дүнг нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэр гаргуулна. |
| < Өмнөх | Дараах > |
|---|






