Амьдрал ус мэт урсан өнгөрнө       Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ             Манай сайт шинэчлэгдэж байна

Links

 

 

  • Mongolian
  • English

Э-майл шалгах

e-mail

From the Archival Holdings

visitor counter


Өнөөдөр568
Өчигдөр2636
Энэ долоо хоногт8698
Энэ сард24026
Нийт зочилсон1219218

Who`s online

We have 10 guests online

Polls

About an Archives Service
 
Home arrow News arrow Хотгойдын жанжин Чингүнжав толь бүтээгдэж байна

Хотгойдын жанжин Чингүнжав толь бүтээгдэж байна PDF Print
Мягмар, 09 Үхэр сарын 2010
Хотгойдын Шадар жанжин Чингүнжавын мэндэлсний түүхт 300 жилийн ой энэ жил тохиож байна. Олон эрдэмтэн судлаачид түүний түүхийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох материал баримтыг судлан шинжлэх, зохиол бүтээл туурвиж буй билээ.

Тэдгээрийн нэг нь Хотгойд судлаач, Доктор С.Чулуунаар ахлуулсан хотгойд, мянгад судлалын хэсэг эрдэмтдийн хүчээр "Хотгойдын жанжин Чингүнжав: толь бичиг 1710-2010" бүтээл хийгдэж эхэлсэн байна. Уг бүтээл нь Чингүнжавтай холбоотой түүх соёлын болон аман домог, газар ус, шүтлэг шүтээн ер түүний хамааралтай бүхий л зүйлийг багтааж аж. Тиймээс хотгойд түмний дотор тархсан домог хууч яриа, газар усны нэр ус, шүтлэг шүтээн, эд өлгийн зүйлс зэргийн тухай ер Чингүнжавтай холбоотой зүйлс байвал уг тольд мэдээлэхийг хүсэж байна. Чингүнжавын тухай өдий төдий сонин мэдээг ирүүлж, сонин чухал мэдээ зүйлийг уг тольд оруулах аваас Чингүнжав судлал эрчимтэй хөгжих болно. Та бүхний бичиж ирүүлсэн зүйлсийг ирүүлсэн хүний нэрээр тольд оруулах бөгөөд зохиогчийн эрх эдлэх болно. Судлаачид Чингүнжавын түүхийн хамгийн бодитой түүхийн баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгсөн бүтээл болно хэмээн ажлын хэсгийн ерөнхий редактор доктор С.Чулуун мэдээллэв.

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар шуудан. 46  А. Хайрцаг 200. Утас:98114924

 
< Prev   Next >