Амьдрал ус мэт урсан өнгөрнө       Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ             Манай сайт шинэчлэгдэж байна

Links

 

 

  • Mongolian
  • English

Э-майл шалгах

e-mail

From the Archival Holdings

visitor counter


Өнөөдөр753
Өчигдөр2636
Энэ долоо хоногт8883
Энэ сард24211
Нийт зочилсон1219402

Who`s online

We have 7 guests online

Polls

About an Archives Service
 
Home arrow News arrow Архивын Ерөнхий Газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Архивын Ерөнхий Газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ PDF Print
Ням, 07 Үхэр сарын 2010
     Архивын Ерөнхий Газрын удирдлага нь тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа байнга холбоотой ажиллаж, тусалж дэмжиж байдаг. Улмаар сар шинийн болон ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор 2010 оны 02 сарын 05-нд ахмадуудаа хүлээн авлаа. Энэ арга хэмжээнд 40 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тус газрын удирдлагууд буурлуудтайгаа зоог барин гарын бэлэг өргөн барив.
      Мөн 2010 онд 80 насны сүүдэр тохиож байгаа Ц.Дүүдээ, Ч.Жавзмаа, Ц.Гайтав нарын ахмаддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүүг өргөн барьж хүндэтгэл үзүүлэв. Энэ салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан Э.Ичинхорлоо, Д.Гүнчин, Р.Цэндхүү, Ө.Баяраа, Г.Оюунчимэг нарын 20 хүнийг Архивын Ерөнхий Газрын даргын тушаалаар “Тэргүүний архивч” цол тэмдгээр шагналаа.
 
     Эх түүхийн манаанд эгнэгт нэгэн сэтгэлээр зүтгэж, өв соёлын өрлөг дархад болсон нийт ахмад буурлууд Та бүхэндээ ирж буй “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилдээ аз жаргал, эрүүл энх, урт удаан насалж, инээд баясал, элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөе.
                                                 
 
 
 
< Prev   Next >