| ААХХХХ-ээс 2010 онд явуулах хяналт шалгалтын ажлын хуваарь батлагдлаа |
|
|
| Даваа, 25 Хулгана сарын 2010 | |
|
Архив, албан хэрэг хөтлөлт хяналтын хэлтэс 2010 оны 2 дугаар сараас энэ жилийн хуваарьт хяналт шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөв.
Хяналт шалгалтын зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Баримт бичгийн стандартын хэрэгжилт, 2009 онд зохион байгуулагдсан улсын үзлэгийн мөрөөр хийсэн ажлын үр дүнг шалгаж цаашид авах арга хэмжээний талаар заавар, зөвлөгөө, чиглэл, дүгнэлт өгөх явдал юм. Хяналт шалгалтыг явуулахдаа Архивын тухай хуулийн 9.4, МУ-ын ЗГ-ын 1999 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм”, АЕГ-ын даргын 2009 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан “ Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын заавар”-ыг тус тус баримтална. Татаж авах
|
| < Prev | Next > |
|---|







Татаж авах