| Ажилтнуудын гэрээг дүгнэлээ |
|
|
| Пүрэв, 21 Хулгана сарын 2010 | |
|
Архивын ерөнхий газар жил бүрийн 1 дүгээр сард Даргын зөвлөлийн хурлаараа ажилтнуудын үр дүнгийн гэрээг хүн нэг бүр дээр хэлэлцэж дүгнэдэг уламжлалтай. 2009 оны гэрээг Даргын зөвлөлийн хурлаар 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд хэлэлцэж 24 төрийн захиргааны албан хаагчаас 11 хүн “А”, 11 хүн “В”, 2 хүн “С” үнэлгээтэй дүгнэгдлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж ажлын чиглэл өгч хөдөлмөрийн гэрээг сунгахаар тогтлоо.
Архивын ерөнхий газар 2010 онд: -Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд архивуудын баримтын 10-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх, -Үндэсний архивын нэгдсэн цогцолбор барилгыг зураг төслийн дагуу барьж байгуулах ажлыг эхлүүлэх, -Төрийн архивуудын улсын үзлэг зохион байгуулахад гол хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллана. |
| < Prev | Next > |
|---|






