Wed09032014

Back Home

Богд хааны ордон дахь жин хэнгэрэг, жин хонхны равсайгийн түүхээс

  • PDF
XXI зууны эхэн үеэс монгол орны шарын шашны тэргүүнээр Түшээт ханы хүү Гомбодоржыг өргөмжилснөөс хойш Монголын хүрээ хийдийн түүхэнд Богд Жавзандамбын өргөө онцгой суурийг эзлэх болсон. Монголын хаадын өргөөнөөс Богд Жавзандамбын өргөө нь архитектур төлөвлөлтийн хувьд онцгой байр эзэлдэг.
XXI зууны эхний хагаст нийслэл хүрээнд  1739 онд Жавзандамба хутагтын шар орд буюу Дэчингалба хэмээх ордон байгуулсан байна. 1893 оны эхээр Дэчингалба буюу шар орд шатсан учраас Жавзандамба хутагтын ордыг өөрчлөх шаардлагатай болжээ. Уг ордын барилгын материал шохой, шавар зэргийг тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн нутаг буюу одоогийн Гурван баян, Заан тэрэлж ,Шохой цагаан булаг зэрэг газраас бэлтгэж байжээ.
Богдын ногоон ордыг архитектур төлөвлөлтийн хувьд авч үзвэл Лаврин ,Найдан ,Эрдэнэ Итгэмж гэсэн архитектурын иж бүрэн ансамбалаас бүрджээ.
Эрдэнэ итгэмж сүм нь архитектур төлөвлөлтийн хувьд Богдын ордны урд хэсгийг эзэлдэг. Энэ сүм нь жодхан, жин хэнгэрэг жин хонх зэргээс бүрддэг. Эрдэнэ итгэмж сүмын чуулгыг барьж байгуулахад хүрээ, Түшээт ханы нэртэй дархчууд оролцсон бөгөөд тэдгээр дархчуудыг шагнасан зарлиг Улсын төв номын санд хадгалагдаж байна. Эрдэнэ итгэмж сүмын баруун хойд талд, баруун зүүн талд жин хэнгэрэг , жин хонхны равсай байгуулжээ.
VII-VIII зууны монголын хүрээ хийдийн дотор архитектур төлөвлөлт, уран сайхны зохиомжоороо онцгой хэлбэртэй зүйл бол жин хонх, жин хэнгэрэгийн барилга юм. Жин хонх , жин хэнгэрэг гэсэн нэрийг авч үзвэл “цагийн хонх” гэсэн утгатай үг болно. Учир нь эртний монгол хэлэнд цаг гэж үг байхгүй учраас жин үд “үүрийн таван  жин” гэж байдаг.
Хүрээ хийдийн онцлог бол жилийн дөрвөн  улиралд хурал ном хурдаг лам нарыг цуглуулахдаа хонх хэнгэрэгийн дуугаар дохио өгдөг нь томоохон хүрээнд бүрээний шатаар өөрчлөгдсөн байна. Харин онцлогийг тусгасан зөн билгийг томоохон хутагт нарын хийдүүдэд жин хонх , жин хэнгэрэгийг байрлуулах болсон.
Жин хэнгэрэг жин хонхыг бүтцийн талаас нь үзвэл 6 тал бүхий туургатай равсай, 6 тал бүхий задгай равсай гэж ангилна. Туургатай равсайд өвөл зуны дөрвөн улиралд тахил зул өргөдөг учраас туургатай /ханатай/ хийдэг. Харин Богдын равсай нь тахил зул өргөхгүй зөвхөн шашин шүтлэгийн зан үйлэнд түшиглэсэн учраас хана туургагүй задгай хийжээ. Жин хэнгэрэг, жин хонхны гадаад бүтэц экстерьер, интерьерийн хувьд Амарбаясгалант , Чойжин ламын сүмийн равсайгаас өмөрмөц онцлогтой билээ.

ЗТБТ

Add comment

Security code
Refresh