| Зорилго, чиг үүрэг |
|
|
|
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Архивын Ерөнхий газрын чиг үүргийг 1998 онд батлагдсан “Архивын тухай хууль”-д нарийвчлан тодорхойлсон бөгөөд энэ хуулийн хүрээнд тус газар нь архивын салбарт төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдаж зохион байгуулах, төрийн архивуудыг мэргэжил арга зүйн удирдлагаа хангах, тэдгээрийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, төрийн архив албан хэрэг хөтлөлтийн онол арга зүйн асуудлыг судлан боловсруулах, салбарын хэмжээнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх архивын тоног төхөөрөмж, боловсон хүчний талаар нэгдсэн бодлого явуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй, олон талтай үйл ажиллагаа явуулдаг. Бидний алсын хараа:
Эрхэм зорилго Төрөөс архивын талаар баримтлах бодлогийг хэрэгжүүлэх, архив, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулж, Монгол улсын түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын баримтад тоон мэдээлэлийн системийг эрчимтэй нэвтрүүлж, архивын баримтыг хадгалж, хамгаалах сэргээн засварлах гадаад хальж гарсан бичиг соёлын өвийг судлан баяжуулж, түүнийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулан, олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэх ажлыг зохион байгуулна. Үндсэн чиг үүрэг - Албан хэрэг хөтлөлт, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ҮАГ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 03 дугаар тушаалаар дараах бүтэц зохион байгуулалтайгаар ажиллаж байна.
|





Goals and objectives 
