|
АЕГ-аас болзолт уралдаан зарлаж байна |
|
Мягмар, 06 Туулай сарын 2010 |
|
АЕГ-аас Төрийн архивуудын зорилт, чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаа, хадгалж буй баримтын агуулга, бүрэлдэхүүний талаархи мэдээллийг үндэсний архивын нэгдсэн вэб сайтад оруулж, ард иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх, төрийн архивуудыг сурталчлах, төрийн архивуудын шилдэг туршлага, шинэлэг санааг дэмжин урамшуулах зорилгоор “Төрийн архивын шилдэг цахим танилцуулга-2010” болзолт уралдаан зарлаж байна. Уралдаанд оруулах материалыг хүлээн авах сүүлийн хугацаа 2010 оны 4 дүгээр сар 15 болно. |
|
|
Даваа, 01 Үхэр сарын 2010 |
Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр хуралдааны шийдвэрийн 2 дугаар заалт, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн архивуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, орон тоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг тодорхойлж цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор судалгааг хавсралтын дагуу гаргаж 2010 оны 02 дугаар сарын 12-ны дотор цахим шуудангаар болон албан бичгээр ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. /татаж авах/ |
|
|
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай |
|
Лхагва, 09 Гахай сарын 2009 |
|
Улсын хэмжээнд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тогтоож, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор ХЗДХЯ-ны 2009 оны 7 сарын 17-ны өдрийн 01/2027 тоот албан бичгийн дагуу нийт яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжилтийн явцын мэдээ, саналыг авлаа. |
|
Read more...
|
|
|
"Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд МТ нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт |
|
|