Амьдрал ус мэт урсан өнгөрнө       Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ             Манай сайт шинэчлэгдэж байна

Links

 

 

  • Mongolian
  • English

Э-майл шалгах

e-mail

From the Archival Holdings

visitor counter


Өнөөдөр604
Өчигдөр2636
Энэ долоо хоногт8734
Энэ сард24062
Нийт зочилсон1219253

Who`s online

We have 2 guests online

Polls

About an Archives Service
 
Home arrow АЕГ-ын 2009 оны улсын үзлэг

Улсын үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад шагнал гардуулав PDF Print
Баасан, 11 Гахай сарын 2009
 “Улсын үзлэг явуулах тухай” Монгол улсын Ерөнхий сайдын 2009 оны 37 дугаар захирамжийн дагуу явуулсан Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын  үзлэгийн дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан улсын үзлэгийн төв комиссын хурлаар хэлэлцсэн билээ.
     Уг үзлэгт хамрагдсан 3052 байгууллагаас тэргүүн байрт шалгарсан 4 байгууллагад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 сарын 10-ны өдөр ХЗДХЯ-нд болов.
     Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудаас Монгол банк, яамдаас Гадаад харилцааны яам, агентлагуудаас Ашигт малтмалын газар тэргүүлж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардан авлаа.
Read more...
 
Архив, албан хэрэг хөтлөлт, ТБ-уудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулсан тухай PDF Print
Мягмар, 08 Гахай сарын 2009
         Монгол улсын Ерөнхий сайдын 2009 оны 37 дугаар захирамжийн дагуу Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын  үзлэг явагдаж нэгдсэн дүнг мэдээг гаргалаа.
2009 оны улсын үзлэгт Төв болон Салбар комиссын нэгдсэн дүнгээр нийт 3052 байгууллага хамрагдсан нь 2004 оны үзлэгээс 1856 байгууллагаар илүү байна.
        Төв комиссын ажлын хэсгүүд 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, яам, агентлагууд нийт 96 байгууллагыг шалгаж дүн мэдээг гарган илтгэх хуудас бичиж тухайн байгууллага бүрт танилцуулан, холбогдох заавар зөвлөмжийг газар дээр нь өгч ажилласан.
Read more...
 
ААХХ-ын улсын үзлэг орон нутгаас эхэллээ PDF Print
Мягмар, 01 Бич сарын 2009
    “Улсын үзлэг явуулах тухай” Монгол улсын Ерөнхий сайдын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар захирамжийн дагуу Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 9 дүгээр сарын 01-нээс аймгуудын Засаг даргын Тамгын газраас эхлэн хийгдэж байна. Аймгуудын Засаг даргын Тамгын газарт үзлэг явуулах хуваарийн дагуу орон нутагт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан 16 ажлын хэсэг очиж 9 дүгээр сарын 08 хүртэл ажиллах юм.
    Улсын үзлэгийн төв комиссын даргын баталсан хуваарийн дагуу 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн яам, агентлаг зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудад уг үзлэг үргэлжлэн явагдах бөгөөд Ерөнхий сайдын захирамжийн дагуу 9, 10 дугаар сард багтаан үзлэгийг явуулж, дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт 2009 оны 11 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг дээрх захирамжаар даалгажээ.
    Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах төв комиссоос өгсөн чиглэл, удирдамжийн дагуу төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудад салбар комисс байгуулагдаж өнгөрсөн хавраас эхлэн төрийн байгууллагууд улсын үзлэгт бэлтгэж эхэлсэн билээ.



Архивын ерөнхий газар
 
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ТАЛААР PDF Print
Баасан, 07 Хонь сарын 2009
Монгол улсын Ерөнхий сайдын “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” зохион байгуулах тухай 2007 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 37 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 257 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар ахлуулсан 29 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон ажиллуулж байна.
Read more...
 
2009 оны улсын үзлэгийн талаар аймаг, сумдын удирдлагуудад мэдээлэл өгөв PDF Print
Баасан, 26 Могой сарын 2009
2009 оны 06 сарын 02-19-ний өдрүүдэд Монгол улсын Засгийн газар, ХЗДХЯ-аас аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын бүсчилсэн сургалтыг  Дархан-уул, Дорнод, Ховд аймаг, Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Read more...
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Results 1 - 9 of 10