Амьдрал ус мэт урсан өнгөрнө       Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ             Манай сайт шинэчлэгдэж байна

Вэб холбоосууд

 

 

  • Mongolian
  • English

Хамгийн их уншигдсан

Э-майл шалгах

e-mail

Архивын сан хөмрөгөөс

Манай сайтад


Өнөөдөр2378
Өчигдөр2665
Энэ долоо хоногт13173
Энэ сард28501
Нийт зочилсон1223693

Хэн онлайн байна

Бидэнд 12 зочид онлайн

Санал асуулга

Архивын үйлчилгээний талаар
 
Нүүр arrow Мэдээ, мэдээлэл arrow Түүхэн эх сурвалж

Монгол улсын кино, гэрэл зургийн хөгжлийн түүхэн тойм PDF Хэвлэх
Лхагва, 2010 оны 09 сарын 01
        Монгол улсад кино, гэрэл зургийн урлаг үүсэн бий болсноос хойш эдүгээг хүртэл нэгэн зууныг элээгүй хэдий ч дэлхий түвшинд хэдийнээ үнэлдэгдээд эхэлсэн билээ. Манай кино урлагийн түүхийн нэгэн хэсэг болсон КГЗДАБТ-ийн үйл ажиллагаанд нэгэн чухал баримт бичиг боловсруулагдан гарсан нь “БНМАУ-ын архивын улсын фондын дүрэм” байв. Эл дүрэмд “Монгол улсын түүхийн явцад үйл ажиллагаа явуулж ирсэн ба явуулж буй эрт, эдүгээгийн засаг төр, цэрэг, бүх шатны байгууллага болон аж ахуй, соёлын бүх салбар, түүх хүмүүсийн холбогдолтой бүх баримт бичиг болон ард түмний түүхийн бичмэл баримт материал, фото зураг, киноны материал, пянз, дуу хураасан материал, хууль ёсоор улсын мэдэлд байвал зохих эзэнгүй чухал баримт материал зэргээс Монгол улсын архивын фонд бүрдэнэ” хэмээн зааснаар кино, гэрэл зураг, дуу авианы тусгай архив бий болох үндсийг тавьсан гэж ойлгож болох юм. Монголын кино урлагийн эхлэл нь 20-р зууны эхэнд буюу 1910-аад оны vед орж ирсэн бөгөөд, 1913 онд Монгол улсын гvн, сайн ноён хан Намнансvрэн нь Оросоос кинонууд авчран Богд Хааны өргөөнд гаргаж байжээ.
       Харин 1921 он буюу хувьсгалын дараа Монголд кинонууд болон кино төхөөрөмжvvд орж ирсэн бөгөөд, кино мэргэжилтэнгvvдийг Оросын Холбооны Улсад бэлтгэж байжээ. Тэр vед Монголын кино урлагийг "Сvvдэр ший" гэдэг байсан ба ард тvмэнд vнэгvй хvрдэг байжээ. 1930 онд анхны кино театр "Ард" vvдээ нээсэн байна.
Дэлгэрэнгүй...
 
Авто тээврийн холбогдолтой баримтаас... PDF Хэвлэх
Баасан, 2010 оны 08 сарын 13
     Үндэсний Төв Архивын сан хөмрөгт 1925 оноос Монгол улсад авто тээврийн байгууллага байгуулагдсантай холбоотой түүхэн баримтууд нилээд хадгалагдаж байдаг юм. Энэ удаад Улаанбаатар хотод 1925 оноос уурын тэрэг явж эхэлсэнтэй холбоотой шийдэж зохицуулах ажил их байгааг Шүүх яамнаас Засгийн газарт мэдэгдэж ирүүлсэн бичгийг хөрвүүлж нийтэлж байна.
Дэлгэрэнгүй...
 
ҮТА дахь Улсын клинкийн төв эмнэлгийн архивын байнга хадгалах баримтын нэгжийн тухай /1940-2001/ PDF Хэвлэх
Мягмар, 2010 оны 08 сарын 10
Клиникийн нэгдсэн I  эмнэлгийн  баримт нь ҮТА-ын сан хөмрөг № 340-ийн данс 1, 2, 3-д нийт 342 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.  Эдгээр баримтууд нь 1940 - 2001 оны хооронд хамрагдаж буй.
Дэлгэрэнгүй...
 
ҮТА дахь Монгол улсын их сургуулийн архивын байнга хадгалах баримтын нэгжийн тухай /1942-2005/ PDF Хэвлэх
Пүрэв, 2010 оны 08 сарын 05
МУИС-ын баримт нь ҮТА-ын сан хөмрөгт № 334-ийн данс 1, 2, 3-д нийт 2683 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.  Эдгээр баримтууд нь 1942-2005 оны хооронд хамрагдаж буй.
Дэлгэрэнгүй...
 
Жибзундамба хутагтаас хотгойд Чингүнжавын хүнд ялыг өршөөн хэлтрүүлэх тухай айлтгал PDF Хэвлэх
Лхагва, 2010 оны 08 сарын 04
     Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан  Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Шадар ван Чингүнжавт холбогдох баримт”-аас Түүхийн баримтын төвийн ажилтнууд та бүхэнд цувралааар хүргэж байгаа билээ. Энэ удаа доорх баримтыг кирилл бичигт хөрвүүлэн сонордуулж байна.
 
Жибзундамба хутагтаас хотгойд Чингүнжавын хүнд ялыг
           өршөөн хэлтрүүлэхийг хүсч Манжийн хаанд айлтгасан айлтгал
     Өчүүхэн Жавзандамба нарийвчлан хичээнгүйлэн сөгдөж айлтгах нь, өчүүхэн Жавзандамба би сонсвоос, зарлиг Чин ван Цэнгүнжавын жанжин тавьж, Хотгойдын Чингүнжавыг бариул хэмээн сонсов. Чингүнжав хэмээгч үе улиран хэн хэнээс илүү хэтэрхий хүндээр хишиг хүртээж, түүний биеийг жюн ван өргөмжилсэн дээр бас хишгийг хүртээж, Халхын туслагч жанжин тавьж хуувийн сайдад хүн бөгөөд доорд мунхаг ардын дэмий ухваргүйгээр гаслалдан үгийг тохуур сонсоод ятгаж сургал үгүй харин даруй нарийвчлан айлтгаад цэрэг авя санасны зоргоор хойш харьж ирсэн нь улс төрийн ёсонд харшиж үнэхээр ихэд буруу болжээ. 
 
Дэлгэрэнгүй...
 
Хотгойдын Чингүнжавыг барьсан тухай зарлах бичиг. PDF Хэвлэх
Мягмар, 2010 оны 08 сарын 03
     Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан  Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Шадар ван Чингүнжавт холбогдох баримт”-аас Түүхийн баримтын төвийн ажилтнууд та бүхэнд цувралааар хүргэж байгаа билээ. Энэ удаа доорх баримтыг кирилл бичигт хөрвүүлэн сонордуулж байна.
 
Дэлгэрэнгүй...
 
Хотгойдын Чингүнжавыг барих тухай Улиастайн жанжнаас Сэцэн ханд тушаан илгээсэн бичиг PDF Хэвлэх
Баасан, 2010 оны 07 сарын 30
     Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан  Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Шадар ван Чингүнжавт холбогдох баримт”-аас Түүхийн баримтын төвийн ажилтнууд та бүхэнд цувралааар хүргэж байгаа билээ. Энэ удаа доорх баримтыг кирилл бичигт хөрвүүлэн сонордуулж байна.
Дэлгэрэнгүй...
 
Чингүнжав урвасан тухай Манжийн хааны буулгасан зарлиг PDF Хэвлэх
Пүрэв, 2010 оны 07 сарын 29
     Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан  Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Шадар ван Чингүнжавт холбогдох баримт”-аас Түүхийн баримтын төвийн ажилтнууд та бүхэнд цувралааар хүргэж байгаа билээ. Энэ удаа доорх баримтыг кирилл бичигт хөрвүүлэн сонордуулж байна.
Дэлгэрэнгүй...
 
Богдын хишиг тараах зарлиг PDF Хэвлэх
Баасан, 2010 оны 07 сарын 09
      1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын тулгур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Живзундамба хутагтыг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн” гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн билээ.  
     Богд Живзундамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон зарлигийг ҮТА-ын сан хөмрөгөөс толилуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Г. Цэрэнчимэд PDF Хэвлэх
Пүрэв, 2010 оны 07 сарын 08
 1. Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг  Да лам Гомбын Цэрэнчимэд  байлаа. Тэрбээр эл их үйл хэрэгт чигч шударга, хурц сэргэлэн чанар, зохион байгуулах авъяас чадвараараа гойд тодрон товойсон юм.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 15 - 69