|
Үндэсний архивын шинэ цогцолбор барилгын ажил эхэллээ |
|
|
|
Даваа, 06 Бич сарын 2010 |
 Монгол улс, монголчуудын төр оршин тогтнож байсны, оршин тогтнож байгаагийн гэрч баримт, туулж ирсэн их түүхийн илэрхийлэл нь гагцхүү архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг байдаг. Монголчуудын бичиг үсэг нь Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Монгол төрийн тамга нь монгол түмний дээдлэн шүтэж ирсэн төрийн шүтээн, түүнийг хэрэглэх ёсон нь монгол албан бичгийн эрхэм уламжлалтай. |
|
Read more...
|
|
|
Үндэсний төв архив дахь Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн байнга хадгалах баримтын тухай /1984-1999/ |
|
|
|
Баасан, 27 Хонь сарын 2010 |
|
Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн баримт нь ҮТА-ын сан хөмрөг № - 490 ийн данс 1- д нийт 99 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь 1986 - 1999 оны хооронд хамрагдаж буй.
Энэ дансан дахь хадламжийн нэгжид Үйлдвэрийн даргын тушаал, компанийн захирлын тушаал, салбар пүүсийн эзний тушаал, захиргааны хурлын протокол, хувьцаа эзэмшигчийн хурлын протокол, “ Сор” ХК байгуулсан хурлын материал, санхүүгийн хянан шалгах албанаас хийсэн шалгалтын материал, үйлдвэрийн ажлын эцсийн тайлан баланс, эцсийн хөрөнгийн тооллогын бүртгэл, зэрэг баримтаар бүрдсэн байна.
Үндэсний төв архив дахь Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн байнга хадгалах сан хөмрөгөөс иргэд үйлдвэрийн даргын тушаал, цалингийн лавлагааг авах зорилгоор ханддаг нь түгээмэл байдаг .
|
|
Read more...
|
|
|
Төрийн архивын улсын үзлэг эхэллээ |
|
|
|
Пүрэв, 26 Хонь сарын 2010 |
|
Монгол улсын Архивын тухай хууль,тогтоомж, ”Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивын үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой төрийн архивын улсын үзлэгийг 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн төрийн архивуудаас эхлүүлэхээр АЕГ-ын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын байцаагчид ажлын есөн хэсэг болон хуваагдаж аймаг орон нутгууд руу мөн сарын 29-ны өдрөөс ажлын гараагаа эхэллээ.
|
|
Read more...
|
|
|
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн баримтыг архивт хүлээн авлаа |
|
|
|
Мягмар, 24 Хонь сарын 2010 |
|
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн баримтанд эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил гүйцэтгэж, сан хөмрөгтөө хүлээн авлаа.
Д.Пүрэвдорж Монголын уран зохиолыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран зохиолын яндашгүй авъяас билэгтэн билээ.
Тэрбээр 1952 оноос уран бүтээлийн ажлаа эхэлж, 1956 онд “Хаврын дуу” нэртэй анхны шүлгийн түүврээ хэвлүүлжээ. 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч, эх орны уран зохиолын эрдэнэсийн их санг олон шилдэг бүтээлээрээ баяжуулсан юм.
Зохиолчийн хувийн хөмрөг нь 1933-2010 оныг хамарч байгаа бөгөөд түүний түүх намтар, ажил байдлын болон уран бүтээлийн тодорхойлолт, шагнал урамшил, бичсэн зохиол бүтээл, дурсамж туурвил, өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл, ярилцлага; зохиол бүтээлийнх нь орчуулга, сонин хэвлэлд нийтлэгдсэн уран бүтээлийн хайчилбар, баяр ёслолын арга хэмжээнд зориулж төр засаг, байгууллага, иргэдийн захиалгаар бичсэн үг, баяр ёслолын арга хэмжээний хөтөлбөр, тайлбар үг, мялаалга ерөөл, хөгжимт уран бүтээлийн нэвтрүүлэг, пионер сурагчдын өргөх илэрхийлэлт, түүх дурсгалын хөшөөний бичээсийн уралдаанд ирүүлсэн бүтээл, захидал, цахилгаан, урилга, хөтөлбөр, мэндчилгээ, уншигчдаас ирүүлсэн асуулт зэрэг маш олон төрлийн баримтаас бүрдэж байна.
|
|
Read more...
|
|
|
“Хотогойдын Чингүнжав 300 жил” ойн арга хэмжээнүүд Хөвсгөл аймагт болж өнгөрлөө |
|
|
|
Мягмар, 03 Хонь сарын 2010 |
 Монгол улсын Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хотогойдын Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЙ ТЭМДЭГЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭН хамтран “ Хотогойдын Чингүнжав 300 жил” үзэсгэлэнг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын орон нутаг судлах музейд 2010.07.22-28 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. |
|
Read more...
|
|
|
Хотогойдын Чингүнжавын нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо |
|
|
|
Даваа, 26 Морь сарын 2010 |
|
Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал “XVII-XX зууны эхэн үеийн Монголын түүхийн судлал, Хотогойдын Чингүнжав” сэдвийн доор энэ сарын 19-20-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. |
|
Read more...
|
|
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны архивын үйл ажиллагааг шалгав |
|
|
|
Пүрэв, 22 Морь сарын 2010 |
|
Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанцэцэг, Л.Дэлгэрцэцэг нар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны архивын үйл ажиллагаанд Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамж хуваарийн дагуу 2010 оны 06 сарын 16-18-ны өдрүүдэд шалгалт явууллаа.
|
|
Read more...
|
|
|
“ПЕТРОВИС” ХХК-ий архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг шалгав |
|
|
|
Пүрэв, 22 Морь сарын 2010 |
|
Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанцэцэг, Л.Дэлгэрцэцэг нар тус компаний архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамж хуваарийн дагуу 2010 оны 06 сарын 28-30-ны өдрүүдэд шалгалт явууллаа.
|
|
Read more...
|
|
|