|
Үндэсний архивын шинэ цогцолбор барилгын ажил эхэллээ |
|
|
|
Written by zolboo
|
|
Даваа, 06 Бич сарын 2010 |
 Монгол улс, монголчуудын төр оршин тогтнож байсны, оршин тогтнож байгаагийн гэрч баримт, туулж ирсэн их түүхийн илэрхийлэл нь гагцхүү архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг байдаг. Монголчуудын бичиг үсэг нь Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Монгол төрийн тамга нь монгол түмний дээдлэн шүтэж ирсэн төрийн шүтээн, түүнийг хэрэглэх ёсон нь монгол албан бичгийн эрхэм уламжлалтай. |
|
Read more...
|
|
|
Монгол улсын кино, гэрэл зургийн хөгжлийн түүхэн тойм |
|
|
|
Written by Administrator
|
|
Лхагва, 01 Бич сарын 2010 |
|
Монгол улсад кино, гэрэл зургийн урлаг үүсэн бий болсноос хойш эдүгээг хүртэл нэгэн зууныг элээгүй хэдий ч дэлхий түвшинд хэдийнээ үнэлдэгдээд эхэлсэн билээ. Манай кино урлагийн түүхийн нэгэн хэсэг болсон КГЗДАБТ-ийн үйл ажиллагаанд нэгэн чухал баримт бичиг боловсруулагдан гарсан нь “БНМАУ-ын архивын улсын фондын дүрэм” байв. Эл дүрэмд “Монгол улсын түүхийн явцад үйл ажиллагаа явуулж ирсэн ба явуулж буй эрт, эдүгээгийн засаг төр, цэрэг, бүх шатны байгууллага болон аж ахуй, соёлын бүх салбар, түүх хүмүүсийн холбогдолтой бүх баримт бичиг болон ард түмний түүхийн бичмэл баримт материал, фото зураг, киноны материал, пянз, дуу хураасан материал, хууль ёсоор улсын мэдэлд байвал зохих эзэнгүй чухал баримт материал зэргээс Монгол улсын архивын фонд бүрдэнэ” хэмээн зааснаар кино, гэрэл зураг, дуу авианы тусгай архив бий болох үндсийг тавьсан гэж ойлгож болох юм. Монголын кино урлагийн эхлэл нь 20-р зууны эхэнд буюу 1910-аад оны vед орж ирсэн бөгөөд, 1913 онд Монгол улсын гvн, сайн ноён хан Намнансvрэн нь Оросоос кинонууд авчран Богд Хааны өргөөнд гаргаж байжээ. Харин 1921 он буюу хувьсгалын дараа Монголд кинонууд болон кино төхөөрөмжvvд орж ирсэн бөгөөд, кино мэргэжилтэнгvvдийг Оросын Холбооны Улсад бэлтгэж байжээ. Тэр vед Монголын кино урлагийг "Сvvдэр ший" гэдэг байсан ба ард тvмэнд vнэгvй хvрдэг байжээ. 1930 онд анхны кино театр "Ард" vvдээ нээсэн байна. |
|
Read more...
|
|
|
Үндэсний төв архив дахь Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн байнга хадгалах баримтын тухай /1984-1999/ |
|
|
|
Written by Administrator
|
|
Баасан, 27 Хонь сарын 2010 |
|
Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн баримт нь ҮТА-ын сан хөмрөг № - 490 ийн данс 1- д нийт 99 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь 1986 - 1999 оны хооронд хамрагдаж буй.
Энэ дансан дахь хадламжийн нэгжид Үйлдвэрийн даргын тушаал, компанийн захирлын тушаал, салбар пүүсийн эзний тушаал, захиргааны хурлын протокол, хувьцаа эзэмшигчийн хурлын протокол, “ Сор” ХК байгуулсан хурлын материал, санхүүгийн хянан шалгах албанаас хийсэн шалгалтын материал, үйлдвэрийн ажлын эцсийн тайлан баланс, эцсийн хөрөнгийн тооллогын бүртгэл, зэрэг баримтаар бүрдсэн байна.
Үндэсний төв архив дахь Үслэг эдлэлийн “ Сор” ХК-ийн байнга хадгалах сан хөмрөгөөс иргэд үйлдвэрийн даргын тушаал, цалингийн лавлагааг авах зорилгоор ханддаг нь түгээмэл байдаг .
|
|
Read more...
|
|
|
Төрийн архивын улсын үзлэг эхэллээ |
|
|
|
Written by Administrator
|
|
Пүрэв, 26 Хонь сарын 2010 |
|
Монгол улсын Архивын тухай хууль,тогтоомж, ”Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивын үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой төрийн архивын улсын үзлэгийг 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн төрийн архивуудаас эхлүүлэхээр АЕГ-ын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын байцаагчид ажлын есөн хэсэг болон хуваагдаж аймаг орон нутгууд руу мөн сарын 29-ны өдрөөс ажлын гараагаа эхэллээ.
|
|
Read more...
|
|
|
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн баримтыг архивт хүлээн авлаа |
|
|
|
Written by Administrator
|
|
Мягмар, 24 Хонь сарын 2010 |
|
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн баримтанд эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил гүйцэтгэж, сан хөмрөгтөө хүлээн авлаа.
Д.Пүрэвдорж Монголын уран зохиолыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран зохиолын яндашгүй авъяас билэгтэн билээ.
Тэрбээр 1952 оноос уран бүтээлийн ажлаа эхэлж, 1956 онд “Хаврын дуу” нэртэй анхны шүлгийн түүврээ хэвлүүлжээ. 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч, эх орны уран зохиолын эрдэнэсийн их санг олон шилдэг бүтээлээрээ баяжуулсан юм.
Зохиолчийн хувийн хөмрөг нь 1933-2010 оныг хамарч байгаа бөгөөд түүний түүх намтар, ажил байдлын болон уран бүтээлийн тодорхойлолт, шагнал урамшил, бичсэн зохиол бүтээл, дурсамж туурвил, өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл, ярилцлага; зохиол бүтээлийнх нь орчуулга, сонин хэвлэлд нийтлэгдсэн уран бүтээлийн хайчилбар, баяр ёслолын арга хэмжээнд зориулж төр засаг, байгууллага, иргэдийн захиалгаар бичсэн үг, баяр ёслолын арга хэмжээний хөтөлбөр, тайлбар үг, мялаалга ерөөл, хөгжимт уран бүтээлийн нэвтрүүлэг, пионер сурагчдын өргөх илэрхийлэлт, түүх дурсгалын хөшөөний бичээсийн уралдаанд ирүүлсэн бүтээл, захидал, цахилгаан, урилга, хөтөлбөр, мэндчилгээ, уншигчдаас ирүүлсэн асуулт зэрэг маш олон төрлийн баримтаас бүрдэж байна.
|
|
Read more...
|
|
|
Авто тээврийн холбогдолтой баримтаас... |
|
|
|
Written by zolboo
|
|
Баасан, 13 Хонь сарын 2010 |
|
Үндэсний Төв Архивын сан хөмрөгт 1925 оноос Монгол улсад авто тээврийн байгууллага байгуулагдсантай холбоотой түүхэн баримтууд нилээд хадгалагдаж байдаг юм. Энэ удаад Улаанбаатар хотод 1925 оноос уурын тэрэг явж эхэлсэнтэй холбоотой шийдэж зохицуулах ажил их байгааг Шүүх яамнаас Засгийн газарт мэдэгдэж ирүүлсэн бичгийг хөрвүүлж нийтэлж байна. |
|
Read more...
|
|
|
ҮТА дахь Улсын клинкийн төв эмнэлгийн архивын байнга хадгалах баримтын нэгжийн тухай /1940-2001/ |
|
|
|
Written by zolboo
|
|
Мягмар, 10 Хонь сарын 2010 |
|
Клиникийн нэгдсэн I эмнэлгийн баримт нь ҮТА-ын сан хөмрөг № 340-ийн данс 1, 2, 3-д нийт 342 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь 1940 - 2001 оны хооронд хамрагдаж буй.
|
|
Read more...
|
|
|
ҮТА дахь Монгол улсын их сургуулийн архивын байнга хадгалах баримтын нэгжийн тухай /1942-2005/ |
|
|
|
Written by zolboo
|
|
Пүрэв, 05 Хонь сарын 2010 |
|
МУИС-ын баримт нь ҮТА-ын сан хөмрөгт № 334-ийн данс 1, 2, 3-д нийт 2683 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь 1942-2005 оны хооронд хамрагдаж буй. |
|
Read more...
|
|
|
Жибзундамба хутагтаас хотгойд Чингүнжавын хүнд ялыг өршөөн хэлтрүүлэх тухай айлтгал |
|
|
|
Written by zolboo
|
|
Лхагва, 04 Хонь сарын 2010 |
|
Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Шадар ван Чингүнжавт холбогдох баримт”-аас Түүхийн баримтын төвийн ажилтнууд та бүхэнд цувралааар хүргэж байгаа билээ. Энэ удаа доорх баримтыг кирилл бичигт хөрвүүлэн сонордуулж байна.
Жибзундамба хутагтаас хотгойд Чингүнжавын хүнд ялыг
өршөөн хэлтрүүлэхийг хүсч Манжийн хаанд айлтгасан айлтгал
Өчүүхэн Жавзандамба нарийвчлан хичээнгүйлэн сөгдөж айлтгах нь, өчүүхэн Жавзандамба би сонсвоос, зарлиг Чин ван Цэнгүнжавын жанжин тавьж, Хотгойдын Чингүнжавыг бариул хэмээн сонсов. Чингүнжав хэмээгч үе улиран хэн хэнээс илүү хэтэрхий хүндээр хишиг хүртээж, түүний биеийг жюн ван өргөмжилсэн дээр бас хишгийг хүртээж, Халхын туслагч жанжин тавьж хуувийн сайдад хүн бөгөөд доорд мунхаг ардын дэмий ухваргүйгээр гаслалдан үгийг тохуур сонсоод ятгаж сургал үгүй харин даруй нарийвчлан айлтгаад цэрэг авя санасны зоргоор хойш харьж ирсэн нь улс төрийн ёсонд харшиж үнэхээр ихэд буруу болжээ.
|
|
Read more...
|
|
|