АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
      Архивын ерөнхий газрын хамт олон жил бүр уламжлал болгон ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Үүнийхээ дагуу өнөөдөр /2019.09.30/ ахмад архивчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
        Ахмадын баярын өдрийг олон улсын хэмжээнд 28 дахь жилдээ, Монгол Улсад 26 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
 
 
        Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар тус газраас 2019 онд хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон тухайн байгууллагын ахмад настангуудад чиглэсэн ажлуудаас товч танилцууллаа.
 
 
 
          Мөн энэ жил “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан, манай ахмад ажилтан Ц. Дүүдээ гуай анх архивын  салбарт ажиллаж эхэлсэн тухайгаа болон Монголын нэрт зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн туслах хийж байсан талаар дурсамжаа хуваалцсан юм.
 
            Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд та бүхэндээ бие эрүүл, сэтгэл амгалан, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook