“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх, чиглэл өгөх сургалт зохион байгуулагдлаа
        
         МУ-ын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, МУ-ын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” тус тус батлагдан гарсантай холбогдуулан Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох тухай сургалт хийлээ.
         Тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Архивын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Үндэсний төв архивт хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг Архивын ерөнхий газрын сургалтын танхимд 2019 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
         Энэ жилийн улсын үзлэг нь үндсэн 4 чиглэлээр буюу Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа,  байгууллагын архивын үйл ажиллагаа,  байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн чиглэлээр шалгах бөгөөд сургалтыг тус газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг болон Төрийн албаны зөвлөлийн ахлах шинжээч А.Цэцэгмаа нар мэдээлэл өгч дүгнэх үзүүлэлт, аргачлалын талаар сургалт орлоо.
         Энэхүү сургалтад төрийн эрх барих дээд байгууллага, яам, агентлаг, шүүх, прокурор, НИТХ, Засаг дарга, төрийн өмчид хуулийн этгээд  зэрэг нийт 134 байгууллагын 358 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
 
 
 
 
 
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook